Путин карантинд оржээ

Н.Мижидмаа
2021/09/15

Путины ойрын хүрээллийн хүмүүсээс COVID-19 илэрсний улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарласан тухай мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлын төвд орж, янз бүрийн тайлбар дагуулж байна.

Ерөнхийлөгч Путин энэ талаар мэдэгдэл хийхдээ ойрын хүрээний хүмүүсээс, тэр дундаа өөртэй нь тулж ажилладаг нэг туслахаас нь COVID-19 илэрсэн учраас эмч нарын шаардлагын дагуу өөрийгөө тусгаарлах ёстой болсон гэж тайлбарлажээ. Мөн ингэж өөрийгөө тусгаарлаж байгаа нь Оросын “Спутник V” вакцин хэр бодит нөлөөтэйг шалгах нэгэн төрлийн байгалийн сорил гэсэн байна.

Ийнхүү Путин тусгаарлалтад орсноор төлөвлөөд байсан олон айлчлал, уулзалтад биечлэн оролцохоос татгалзахаас өөр аргагүй болсон байна. Тухайлбал, Тажикистанд эхэлж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд Афганистанд үүссэн нөхцөл байдлын талаар уулзалтад онлайнаар оролцох болсон байна.

Гэхдээ энэхүү уулзалтад оролцох ёстой байсан Си Жинпинь шалтгаанаа тодруулалгүйгээр Тажикистанд айлчлахаас татгалзсан явдал янз бүрийн таамаг дэвшүүлэх шалтгаан болжээ. Нэгэн зэрэг хоёр их гүрний тэргүүн Тажикистанд айлчлахаас татгалзана гэдэг цаанаа нь аюулгүй байдалтай холбоотой бодит аюул нүүрлэснийх гэсэн таамгийг Оросын сэтгүүлчид дэвшүүлсэн байна. Учир нь, талибууд Афганистанд Засгийн эрхийг булаан авсны дараа Тажикистан нь хилээ нээж Афганистанаас олон мянган энгийн иргэд болон цэргийн албан хаагчдыг хүлээн авсан. Эх орноосоо зугтахаас өөр аргагүй байдалд орж, уурлаж бухимдсан эдгээр олон мянган хүний дунд ОХУ, БНХАУ-ын удирдагч нарыг тэр бүхэнд буруутай гэж үздэг, хорсдог, хариугаа авахыг хүсдэг олон зуун хүн байхыг үгүйсгэх аргагүйг сэтгүүлчид онцолсон байна. Ийм нөхцөлд аюулгүй байдлыг нь 100 батлан дааж чадахгүйгээс хойш төрийн тэргүүний амь насыг эрсдэлд оруулан байж Тажикистан руу айлчлахын оронд COVID-19 гэх мэтээр шалтаг гарган очихгүй байсан нь хавьгүй зөв гэж үзсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Энэ зуур Америкийн “Fox news” сувгийн үзэгчид Путин өөрийгөө тусгаарласан тухай мэдээг тун өвөрмөц байдлаар хүлээн авч “Түүний мөс шиг хүйтэн судсанд нь вирус амьдарч чадах нь юу бол”, “Хуучны сайхан цагт бол өөрийгөө тусгаарласан эсвэл эрүүл мэндэд нь асуудал тулгарсан гэж Кремлээс мэдэгдсэн хүнийг ахиж нэг ч хүн олж хардаггүй байсан сан”, “Мань хүнийг коронавирус нухчихвал зүгээр сэн. Алив, ковидоо хичээгээрэй” гэх мэтээр ёжилсон сэтгэгдэл бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 3 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 5 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 6 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 7 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 8 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 8 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 9 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 12 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 12 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 13 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 14 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 14 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр