​Германаас колоничлолын 9 тэрбум долларын нөхөн төлбөр шаарджээ


Намиби улсын нийслэл Виндхукт олон зуун хүн Герман улсаас колоничлолын үеийн нөхөн төлбөр гэж 9 тэрбум ам.доллар шаардан жагссан тухай “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. Герман улсын Засгийн газар колоничлолын үеийн нөхөн төлбөр гэж 1,3 тэбум доллар төлөх саналыг Намибийн парламентаар хэлэлцэхийн өмнө сөрөг хүчнийхэн энэхүү жагсаалыг зохион байгуулж, төлбөрийн хэмжээг 9 тэрбум болгох шаардлагыг парламентын удирдлагадаа хүргэсэн байжээ.

ХБНГУ-ын удирдлага нь 1904-1908 онуудад тухайн үеийн Германы эзэнт улс нь одоогийн Намиби улсын газар нутгийг колоничилж байх үеэр гереро болон нама үндэстнийг хоморголон устгах бодлого явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас нь энэ оны тавдугаар сард Намиби улсад нөхөн төлбөр болгож хөдөө орон нутгийн дэд бүтэц, усан хангамжийг сайжруулах төслүүдийг 1,3 тэрбум доллароор санхүүжүүлэх тусгай хөтөлбөр эхлүүлж байгаагаа мэдэгдээд байсан аж. Эдийн засаг, санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа Намиби улсын Засгийн газар Германы саналыг дэмжиж, цаашдаа төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлтэйгөөр тусламжийг хүлээн авахаар зөвшөөрсөн. Одоо энэхүү зөвшөөрлийг нь парламент соёрхон батлах ёстой.

Германы эзэнт улс нь 1884 онд Африкийн өмнөд нутагт Германы мэдлийн Баруун өмнөд Африк нэртэй колони байгуулсан нь одоогийн Намиби улсын газар нутгийг хамарч байжээ. Хорьдугаар зууны эхээр буюу 1904 онд германчуудад газар нутгаасаа хөөгдсөн гереро омгийнхон бослого гаргасан байдаг. Бослогын эхэнд гереро омгийнхон 100 гаруй герман эрчүүдийг хөнөөж колонийн төв хэсгийг хяналтдаа авчээ. Герман газрын эдийн зэвсэгт багууд бослогыг дарах гээд бүтэлгүйтсэн бөгөөд удалгүй нама омгийнхон бослогод нэгдсэн байна.

 Гэвч 1904 онд генерал Лотар фон Тротын удирдсан 2000 хүнтэй тусгай анги хүрэлцэн ирж, бослогын нухчин даржээ. Бослогыг дарах явцад гереро үндэстнийг бараг юу ч үгүй устгасан бөгөөд нийт энэ хоёр үндэстний 120 мянга гаруй хүн герман колоничлогчдын гарт амиа алдсан аж.

 Дэлхийн нэгдүгээр дайнд Герман ялагдсаны дараа энэ нутаг нь Өмнөд Африкийн холбооны мэдэлд орсон. Улмаар 1990 онд Намиби улс нь тусгаар тогтносон улс болсон юм. Герман улс нь 2004 онд, гереро үндэстний бослогын 100 жилийн ойгоор Намиби улсаас албан ёсоор уучлал гуйсан байдаг.

 Дашрамд сонирхуулахад Германаас нөхөн төлбөр нэхэж байгаа нь Намиби ганцаар биш. Польш нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацист Герман нь Польшид асар их хэмжээний хохирол учруулаад, түүнээ нөхөн төлөөгүй учраас одоо гүйцээж төлөх ёстой гэж албан ёсоор мэдэгдсэн. Польшийн хийсэн тооцоо ёсоор Герман нь дайны дараа эзэлсэн улсууддаа нөхөн төлбөр өгөхдөө Польшийг ялгаварласан учраас одоо гүйцээж 800 тэрбум доллар төлөх ёстой гэсэн. Харин ХБНГУ нь Польшийг 1953 ба 1970 онуудад албан ёсоор Германаас ямар нэг нөхөн төлбөр нэхэхгүй гэж мэдэгдсэн учраас 800 тэрбумыг яагаад ч өгөх боломжгүй гэж удаа дараалан мэдэгдсээр байгаа юм. Польшийн тал болохоор тухайн үед социалист Польш нь Зөвлөлтийн хараат улс байсан тул хүчтэй дарамт шахалтад орохдоо арга буюу Германаас нөхөн төлбөр авахгүй гэж мэдэгдсэнийг одоогийн Польшийн Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 1 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 3 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 4 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 6 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 6 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 7 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 10 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 10 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 11 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 12 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр