​ Монгол НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн болох боломжоо Японд арилжсан уу?

Ш.АДЪЯАМАА
2021/09/24

НҮБ-ын индэр дээрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үг хэлсний дараа ийм асуултыг “The Diplomat” сэтгүүл тавьжээ. Энэ тухай эргэцүүллийг centralasia.media сайт дээр гаргасан байна.

 НҮБ-ын Ерөнхий ассамблей бол гадаад бодлогынхоо талаар зарлан тунхаглаж, дэлхий улс орнуудын удирдагч нартай, онц их анхаарал таталгүй нөхцөлд  биечлэн уулзах маш таатай боломж юм. “The Diplomat” –ын үзэж байгаагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч энэ боломжийг алдалгүй ашигласан бөгөөд Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йорк орж, НҮБ-ын албаны хүмүүс болон бусад улс орны удирдагч нартай уулзан өөрийгөө таниулаад авсан.

 Есдүгээр сарын 22-нд Ерөнхий Ассамблейн индэр дээрээс хэлсэн түүний үгийг “The Diplomat”-ын шинжээчид өнгөрсөн онд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлж байснаас илүү амбицтай болсон гэж дүгнэжээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол улс ба НҮБ хоорондын хамтын ажиллагаанд анхаарал хандуулсан хэдий ч Аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлж байгаа тухай нэг ч үг дурдаагүй ч ажиглагчдыг анхаарлыг хамгийн ихээр татсан байна. Үүнээс үүдээд “The Diplomat” нь Монгол улс нь Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд оролцохгүй нэрээ татах эсвэл ёс төдий оролцож ялалт байгуулах гэж чармайхгүй байхаар шийдсэн гэсэн дүгнэлт гаргаж.

 НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Франц гээн байнгын таван гишүүнээс гадна 10 байнгын бус буюу сонгуульт гишүүдтэй байдаг. Улс орнууд хоёр жилийн хугацаатай Аюулгүйн зөвлөлийн сонгууль гишүүн болох гэж маш хүчтэй өрсөлддөг. Ийм байтал Монгол улс ийнхүү боломжийг ашиглахаас татгалзаж байгаад ихэд гайхан хүлээн авч. Аюулгүй зөвлөлийн сонгуульт гишүүн болох өрсөлдөөн маш хүчтэй байдаг тул сүүлийн үед нэр дэвшигчдийг сонгууль болохоос арван жилийн өмнөөс нэр зааж зарладаг болсон. Улмаар сонгууль дөхөх тусам тухайн улс нь бусдынхаа дэмжлэгийг авахын тулд өмнө нь НҮБ-ын ажиллагаанд өмнө нь оруулж байсан хувь нэмрээ сурталчилж, одоогийн байр сууриа таниулан туйлын идэвхтэй кампанит ажил явуулдаг. Ингэснээр тухайн сонгууль гишүүдийн 2/3-ын саналыг авснаар сонгогддог.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч хэлсэн үгэндээ Монгол улс ба НҮБ-ын хамтын ажиллагааг 1961 онд Монголыг НҮБ-ын гишүүнээр бүртгэгдэж байснаас эхлээд 2000 онд цөмийн зэвсгээс ангид улс статустай болж, 2002 он НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох болж, 2009 онд Далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын олон улсын шинжилгээний төв байгуулсан хүртэл дурдаад цаашид энэ хамтын ажиллагааг улам лавширч байгааг дурдаад 2022 онд Монголд НҮБ-ын эмэгтэй энхийг сахиулагчдын хурал болох хүртэл дэлгэрэнгүй тоочсон.

 Уг нь бол ингэж тоочсоны дараагаар залгуулаад 2022 онд Монгол улсыг Аюулгүйн зөвлөлд сонгогдохын тулд шаардлагатай бүгдийг хийх тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 онд хийж байсан мэдэгдлийг бататгаж, сонгууль гишүүнээр нэрээ дэвшүүлж байгаа тухайгаа мэдэгдвэл хамгийн зохистой байсан. Гэтэл хачирхалтай зүйл болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол улсын Аюулгүйн зөвлөлийн сонгуульт гишүүнд нэр дэвшиж байгаа тухай зарласангүй гэдгийг “The Diplomat” онцолжээ.

 Сонгууль удахгүй болох гэж байхад Монголыг нэр дэвшүүлээгүй байгаа нь Аюулгүйн зөвлөл дах Азийн орнуудын суудалд суух боломжоо Японд найр тавьж өгсөнтэй агаар нэг. Монгол 2014 онд сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлачхаад өрсөлдөлгүйгээр байраа 2019 онд нэрээ дэвшүүлж байсан Японд найр тавьж өгсөнтэй адил зүйл боллоо гэж “The Diplomat” үзжээ.

Эндээс Монгол улс яагаад Аюулгүйн зөвлөлийн сонгуульт гишүүнд нэр дэвшихээс татгалзав гэдэг асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.

 Энд “The Diplomat”-ын шинжээчдийн бодлоор Монгол ба Япон хоорондын нягт хамтын ажиллагаа, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох гэж олон жил чармайж байгаа Япон байр суурь хоёр нөлөөлсөн аж. Япон нь Монголын хувьд гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойн дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн эдийн засгийн чухал түнш байдаг нь ийм сонголт хийхэд нөлөөлсөн байх гэжээ. Улмаар олон улсын тавцанд, НҮБ-ын индэр дээр анх гарч байгаа боломжийг ашиглахдаа олон улсын тавцанд тодорхой хэмжээний нэртэй болохын тулд Японыг бухимдуулах нь сайн сонголт биш гэж үзсэн байж болох юм гэсэн байна.

 Нөгөө талаас У.Хүрэлсүх Ерөнхийлөгч нь Элбэгдоржийн үлдээсэн гадаад улс төрийн өв нөлөөнөөс гарахыг чармайж байгаа бололтой. Ийм ч болохоор магадгүй өөрсдөө оролцож байсан хэдий ч Афганистаны үйл явдлын талаар нэг ч үг дуугаралгүй өнгөрсөн байж болох юм.

 Дэлхийн улс төрд шинээр бий болсон нөхцөл байдлын дагуу Монгол улс нь Хятад ба Америк хоорондын хүйтэн дайны хөлд өртөх эрсдэлтэй болж байгаа. Ийм нөхцөлд ирээдүйд Монголын хувьд Япон нь нэн чухал холбоотон болж хувирах бөгөөд үүний төлөө Аюулгүйн зөвлөлд Монголын оронд суухаас нэг их татгалзахгүй байх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 1 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 2 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 4 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 4 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 5 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 5 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 7 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 9 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 10 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 11 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 12 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр