​ Жолоочгүйгээс болж өдөрт олон мянган литр сүү асгаж байна

Н.Мижидмаа
2021/10/11

Их Британид ачааны машины жолооч хүрэлцэхгүй байгаагаас болж сүүний фермийн эзэд өдөр бүр хэдэн арван мянган литр сүү асгахаас өөр аргагүй болж байгаа тухай “Sky News” мэдээлжээ.

 Британийн төв хэсэгт дөрвөн үе дараалан сүүний ферм ажиллуулж байгаа хүн “Sky News” сувагт ярихдаа сүүлийн хоёр сард хүргэх жолооч байхгүйгээс болж 40 мянган литр сүүг дэмий асгахаас өөр аргагүй болсон тухайгаа ярьжээ. Тэрээр “Зөндөө сүү сааж хураачхаад эцэст нь дэмий асгана гэдэг их хэцүү, сэтгэлд тун таагүй” гэсэн бөгөөд нийлүүлэгч нартаа таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд нэрийг нь хэлэхгүй байхыг хүсжээ.

 Энэ хүний ферм 45 жилийн түүхэндээ цаг агаарын таагүй нөхцөлөөс болж хоёр удаа л сүүгээ аргагүйн эрхэнд асгаж устгаж байсан аж.

 “Sky News” сувагтай энэ талаар уулзаж ярилцсан бусад фермерүүд бүтээгдэхүүнээ устгахгүйн тулд тээвэрлэлтийг өөрсдөө бие дааж хийдэг ч сүүг арай хямд үнээр авдаг жижиг компаниудад арга буюу зарсан тухайгаа ярьжээ.

 “Sky News” сувгийн мэдээлж буйгаар өнгөрсөн жилд гэхэд л Нэгдсэн вант улсад нийт 15,3 тэрбум сүү үйлдвэрлэсэн. Тэгэхээр олон арван мянган сүүг дэмий асгаж устгаж оруулж байгаа, жижиг компаниудад хямд үнээр зарж байгаа нь удахгүй хэрэглэгчдэд таагүйгээр нөлөөлж эхлэх аж.

 Ийнхүү асар их хэмжээний сүүг дэмий усталд оруулж байгаа нь бензиний хомсдолтой давхцаад Их Британийн хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн асуудлын цар хүрээ ямар байгааг харуулсан явдал гэдгийг “Sky News” суваг онцолжээ.

 Их хөдөлмөрөөр олж авсан сүүг устгуулахгүй байх арга хэмжээг зарим хүн сэдсэн байна. Тухайлбал, Роб Хантхэтч гэгч хүн ийм ажил хийдэг бөгөөд тэрээр асгах гэж байсан сүүг тал үнээр нь худалдан аваад тусгай хөрөнгөөр ээдүүлж, бяслаг хийхэд ашиглах боломжтой болгодог юм байна. Фермерийн эзэн утсаар ярьснаас хойш сүүг амжиж авах хүртэл ердөө 1-2 цаг байдаг гэнэ. Үүнээс хэтэрвэл фермийн эзэн арга буюу сүүг асгахаас өөр аргагүй болдог. Хантхэтч нь одоогоор 160 мянган лит сүүг асгагдахаас авраад байгаа ч 80 мянган литрийн “аварч” чадаагүй гэж “Sky News” сувагт ярьжээ. Гэхдээ удахгүй өвөл цас их орвол тээвэрлэлт удааширч, нөхцөл байдал улам таагүй болж магадгүй гэсэн айдас байгаа аж.

 Харамсалтай нь, логистикийн асуудлаас болж сүүгээ асгаж устгах нь фермерүүдэд тулгараад байгаа цор ганц асуудал биш гэдгийг “Sky News” онцолсон байна. Европ тивийг хамарсан шатдаг хийн үнэ тэнгэрт хадсаны улмаас бэлчээрт ашигладаг бордооны үнэ гурван долоо хоногийн дотор 150 хувиар нэмэгдсэн, бензиний үнэ долоо хоногийн дотор 10 пенсээр нэмэгдсэн аж.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 8 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 10 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 11 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 13 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 13 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 14 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 17 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 17 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 18 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 19 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 19 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр