The Economist: Цэрэг татлага зарим улсад хүсэн хүлээсэн зүйл бол зарим улсад тамын үүд шиг санагддаг

Ш.АДЪЯАМАА
2021/10/22

Цэрэг татлагын талаар “The Economist:” дээр анхаарууштай нийтлэл гарсныг хөрвүүлэн хүргэж байна.

 ОХУ

ОХУ-д бол зайлах боломжгүй байдаг хугацаат цэргийн албанд татах арга хэмжээг эсэргүүцсэн Артем Уйманен 2019 онд Петербуг хотын цэрэг татлагын комиссын үүдэнд зогсож байлаа. Мань эр гар хөлөө цагаан самбайгаар ороосон байсан. Ингэж Артемын нэрлэдгээр “цэрэг татлагын боолчлолоос” чөлөөлөгдөхийн тулд залуучууд өвчин эмгэгийнхээ зэрэглэлийг хүндрүүлэх зэргээр залуус элдэв  арга сэдэж байгааг харуулсан юм гэнэ. Тэр цагаас хойш хоёр жил өнгөрсөн ч өдгөө 20 нас хүрсэн Артем сэтгэцийн эмнэлэгт хийгдсэн шинжилгээнийхээ хариуг тэсэн ядан хүлээж байна. Цэрэгт алба хаахаас найдвартай чөлөөлж өгөх “түгшүүр-сэтгэл гутрал хамссан хямрал” гэсэн онош өөрт нь тавих байх гэж мань эр найдаж байна.

 Израйл

Иерусалимын 18 настай оюутан Йони мөн адил Израйлын армид алба хаахаар цэрэг татлага эхлэхийг хүлээж байна. Гэхдээ түүнд айж түгшсэн шинж ер алга. Харин ч “Бид эх орныхоо өмнө үүргээ биелүүлэх боломж ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Энэ бол залуусын хийж болох онцгой хувь нэмэр” гэж ярьж сууна. Йони Израйлын өсвөр насны хөвгүүдийг армид алба хаахад бэлдэн оюун ухаан болон бие махбодын түвшнийг тогтоодог клубт очиж байсан. Найз нарын хамт далайн эрэг орж элсэн дээр гүйх дасгал хийдэг.

 Норвег

Норвегид Оскар Федерл нь 10 жилийн өмнө алба хааснаа хамгийн таатай дурсгалаа гэж ярьж сууна. Тэрээр “Маш сайхан туршлага” гэх бөгөөд армид алба хаахдаа холбоочин хийж, бүр 1950-аад оны хуучин тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан ч гэлээ төлөвшиж, одоо байгаа тэр эр хүн болоход нь тусалсан гэж байна. Тэрээр энэ тухай ярихдаа“Армид надад олон зүйл таалагдаагүй, ялангуяа өвөл, гэхдээ л би маш хурдан эр хүн болсон” гэж байна.

 Артем, Йони, Оскар гурав бол дэлхийн хэмжээнд авч үзвэл цөөнхийн тоонд орно. Одоо залуусыг цэрэг татлагаар армид хүчээр алба хаалгах нь харьцангуй ховор үзэгдэл болсон. Хүйтэн дайн дууссаны дараа татлагаар заавал цэргийн алба хаалгадаг янз бүрийн аргууд аяндаа халагдсан. Швейцарын Цюрих дах Техникийн дээд сургуулийн явуулсан судалгаанаас үзвэл 1990-2013 оны хооронд, цаашдаа ер нь ахиж том дайн тулаан гарахгүй гэж бүгдэд санагдаж байсан үеэр 24 улс хугацаат цэргийн албаны татлагаас татгалзсан.

 Залуусыг олноор нь цэрэгт татах буюу “levée en masse” гэгчийг хэрэгжүүлж, орчин үеийн Европын цэргийн хөгжилд хувьсгал хийсэн Франц нь 1996 онд энэ арга хэмжээнээс татгалзсан. Испани нь 2000 оноос залуусыг цэрэгт татахаа больсон бол Итали 2004, Герман 2011 онд тус тус татгалзсан.

 Үзэл бодлын улмаас цэрэгт алба хаахаас татгалзсан залуусыг дэмждэг дайны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “War Resisters' International” байгууллага бол зорилгоо өөрчлөхөөс өөр аргагүй болсон гэж байгаа.

 Гэсэн хэдий ч ажиглаад байхад хугацаанд цэргийн албанд албадан татдаг үзэгдэл бага багаар сэргэж эхэлсэн бололтой. ОХУ 2014 онд Украйны газар нутгийн зарим хэсгийг зэвсгийн хүчээр өөртөө нэгтгэсний дараа Украйн нь 2013 онд зогсоогоод байсан цэрэг татлагаа яаравчлан сэргээсэн. Украйны хөрш Литва мөн адил дагахаар шийдэж 2015 онд цэрэг татлагыг сэргээсэн. Харин НАТО-ийн бүрэлдэхүүнд элсээгүй Швед улс 2017 онд хугацаат цэргийн албаа сэргээсэн. Персийн буланд Катар болон Арабын нэгдсэн эмирт улсууд 2013 онд цэрэг татлагыг сэргээсэн. Кувейт 16 жил завсарласны дараа 2017 онд хугацаат цэргийн албыг сэргээсэн. Энэ зуур цэрэг татлагаас татгалзаагүй улс орнууд нь армид татдаг залуусын тоог нэмэгдүүлсэн.

 Норвег нь цэрэг татлагыг хэзээ ч зогсоож байгаагүй бөгөөд 2013 оноос эмэгтэйчүүдийг цэрэгт татдаг болсон. Эстони улс болохоор цэрэгт татлагад хамрагддаг залуусын тоог 25 хувиар нэмсэн. Герман бусад улс оронд цэрэг татлагыг өргөжүүлэх эсвэл түүнтэй төстэй арга хэмжээг сэргээх тухай яриа улам газар авч байна.

 Ингэж цэрэг татлагыг сэргээх шалтгаан олон байна. Зарим нэг улс орны ирээдүйг дипломат аргаар бус заавал хүч хэрэглэх замаар тодорхойлох боломжтой болж байгаа явдал ийм нэг шалтгаан нь. Өнгөрсөн жил Армени нь Азербайжанд бут ниргүүлж, залгуулаад Уулын Карабахыг алдсан явдлыг нэрлэж болно. Том армитай байхыг хүсэж байгаа улс орнуудын хувьд заавал алба хаах ёстой хугацаат цэргийн алба нь зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх цор ганц арга байдаг. Сайн дурынханд зах зээлийн ханшаар цалин өгөх ёстой болдог нь улсад хүнд ачаа болж хувирдаг. Оросын зэвсэгт хүчний талаар шинжээч хийдэг Александр Гольц энэ талаар ярихдаа “Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо сая хүнтэй байх ёстой гэсэн ямар ч үндэслэлгүй итгэл үнэмшлийн улмаас Оротс цэрэг татлага байгаа юм” гэж бйана.

 Гэхдээ л заримдаа цэрэг дайнтай бага холбоотой зүйл ч цэрэг татлагыг хэвээр байлгах шалтгаан болдог. Америк дах хугацаат цэргийн албыг сэргээхийг дэмжигчид нь армид заавал алба хааснаар хүмүүс өөрөө биечлэн туулж өнгөрөх ёстой үр дагаврын талаар илүү их бодож эхлэх тул улс орон нь цэрэг дайнд оролцох шаардлага нь багасна гэцгээж байна. АНУ-ын Уэйс-Пойнт дах цэргийн академийн Макс Маргулис нь энэ байр суурийг шүүмжилдэг хүн. Тэрээр Вьетнамын дайнаар жишээ татаж, энэ дайн бүр 1967 оны сүүл гэхэд туйлын нэр хүндгүй бүгдэд шүүмжлүүлж байсан ч ахиад зургаан жил үргэлжилж татагдан ирсэн мянга мянган шинэ цэргүүдийн амийг авч одсон гэж байна. Тэрээр “Тиймээс цэрэг татлага нь ямар нэг зогсоох нөлөө үзүүлдэг гэж үзэхгүй байна” гэв.

 Том толгойтой дураараа залуусыг сахилга баттай болгох замаар олон асуудлаас урьдчилан сэргийлж, төр засагт хэрэгтэй үнэт зүйлсийг тулган хүлээлгэх замаар хүчээр суулгах сайхан арга бол цэрэг татлага гэж боддог улстөрчид олон байна. Өнгөрсөн жил Германы парламентын зэвсэгт хүчин хариуцсан хорооны гишүүн нь хэт баруун туйлширсан үзлээс хамгаалах нэгэн төрлийн вакцин нь цэрэг татлага болох ёстой гэж мэдэгдэж байсан. Катар, АНЭ, Турк улсуудад шинэ цэргүүдийг үндэсний түүх, аюулгүй байдал, иргэний хариуцлага гэх мэт зүйлсийн талаар лекцийг албадаг сонсгодог. Гэвч цэрэг татлага, хугацаат цэргийн алба нь иргэдийг илүү ухамсартай болгож хүмүүжүүлдэг гэсэн баримт туйлын цөөн байна.

 Оксфордын их сургуулийн гаргадаг “Economic Journal” сэтгүүлд хэвлэгдсэн Ранди Хьялмарссон, Мэтью Линдквист нарын Шведэд явуулсан судалгаанаас үзвэл 23-30 насны хугацаат цэргийн алба хаасан залуусын дундах гэмт хэргийн түвшнийг ихээхэн өндөр байсан.

 Дотуур байртай сургууль л гэсэн үг, ялгаатай нь гэвэл буутай

Орчин үеийн хугацаат цэргийн алба ямаршуу байна вэ? Ихэнх улс оронд туйлын хүн бөгөөд залхуутай. Олон арван жилийн турш жинхэнэ байлдааны ажиллагаанд оролцоогүй Кипр улсын Үндэсний гвардид алба хааж байсан 33 настай Виктор Назирис ярихдаа “Өөртэй чинь адил 18-19 настай залуустай нэг газар түгжигдэнэ, тэгээд бас болоогүй таныг албадлагаар тэнд байлгана” гэж байна. Алба хаасан туршлагаа тодорхойлохдоо туйлдаж ядрахтай зэрэгцээд, залхуу хүргэм уйтгартай, болж байгаа бүхэн ямар ч утгагүй санагддаг “Яг л веган хүн McDonalds-д ажиллахаар орсонтой адил” гэжээ.

 Оросын цэрэг татлагаар ирсэн залуус бол бүр ч хүнд бэрхийг давж туулах хэрэгтэй болдог. Сардаа ердөө 2000 рубль буюу 30 доллар орчим доромж цалин аваад туйлдаа хүрсэн ядаргааг төдийгүй оны ялгаанаас үүдэлтэй дэглэлтийг давж гарах хэрэгтэй болно. Жишээлэхэд, 2019 оны арваннэгдүгээр сард Орос нэг шинэ цэрэг хүчирхийлэхээр заналхийлэх гэх мэт янз бүрийн бүрийн доромжлолыг урт хугацаанд амссаны эцэст хамт алба хааж байсан найман хүнийг буудаж алсан. Иймд Орост Артем Уйманен шиг олон залуус эмнэлгийн заалтаар армид алба хаахаас зайлсхийхийг хичээдэг. Өөр зарим нь армид алба хаахын оронд олон жилийн турш тасралтгүй их дээд сургуульд суралцаж, аспирантурт элсдэг. Зарим эцэг, эхчүүд хөвгүүдээ цэргийн албанаас чөлөөлөхийн тулд цэрэг татлагын хорооныхонд авлига өгдөг.

 Оросын Батлан хамгаалах яам оны ялгаанаас үүдэлтэй дэглэлт сүүлийн үед эрс багассан гэж байна. гэвч цэрэгт алба хаах нь шоронд ял эдлэхтэй адил гэсэн ойлголтыг үгүй хийх ямар ч хүчин чармайлт гаргаагүй. Харин ч бүр Оросын өрөг хүчний удирдагч Алексей Навальныйн туслах, авлигатай тэмцэгч Руслан Шаведдиновыг дуугүй болгохын тулд цэрэгт татлагыг ашигласан. Шаведдиновыг 2019 оны арванхоёрдугаар сард хүчээр цэрэгт татаж, шууд хамгийн алс бөглүү газар болох Шинэ газар олтриг дах цэргийн анги руу явуулсан.

 Гэхдээ хугацаат цэргийн алба газар бүр харгислал, доромжлол байдаг юм биш. Зарим жижиг улсуудад энэ талаар арай өөр дүр зураг харагддаг. Жишээлбэл, Норвегт олон залуус цэрэгт татагдах боломжтой ч хамгийн шилэгдмэлүүд нь армид алба хаадаг. Орост эцэг эхчүүд хүүгээ мултлахын тулд албан тушаалтнуудад хахууль өгч байх зуур Норвегийн эцэг эхчүүд хүүгээ армид алба хаалгахын тулд маш их хүчин чармайлт гаргадаг гэж Вашингтон дах Америкийн бизнесийн хүрээлэнгийн Алекс Аалберг ярьж байна. Алекс Аалберг нь Норвегийн армид хугацаат цэргийн алба хааж байхдаа Афганистанд очиж байсан хүн бөгөөд анагаахын сургуульд орох гээд бичиг баримтаа өгсний дараа ярилцлагад ороход цэргийн алба хаасан эсэх нь гол сэдэв нь байсан гэж байна. Тэрээр “Хэрэв армид алба хаагаагүй байсан бол анагаахад орох зам маань хамаагүй урт байх байсан биз” гэж байна.

Америкийн дунд сургуулиуд Айви Лигийн их сургуульд элссэн төгсөгчдийнхөө хувиар өрсөлддөг бол Израйлын сургуулиуд төгсөгчдийнх нь хэдэн хувь нь байлдааны үүрэг гүйцэтгэдэг ангид элсэн орсноороо уралддаг. Йерусалимын Йони элит цэргийн ангид орох ёстой байж. Ийм ангиудын тоонд агаарын десантын ангиуд багтдаг бөгөөд тэднийг улс төрийн болон мэргэжлийн чадварыг хөгжүүлэх инкубаторууд гэж үздэг тухай Израйл-Британийн хамтарсан “Харилцаа холбоо ба судалгааны төв”-ийн Ричард Патер ярьж байна. Израйлын Ерөнхий сайд Нафтали Беннет, түүний өмнө энэ суудлыг эзэлж байсан Биньямин Нетаньяху нар нь Израйлыг хамгаалах армийн Жанжин штабын дэргэдэх Тагнуулын удирдах газрын тусгай ангид амжилттай алба хаагаад цаашид өсөн дэгжих замаа зассан.

 Ялангуяа Израйлын армийн кибер тагнуул, компьютерын аюулгүй байдлыг хангах ажил хийдэг нууц 8200 нууц ангийн тухай янз сүртэй . Энэ ангид алба хаасан залуус Израйлын технологийн компаниудын боловсон хүчнийг бүрдүүлж өгдөг. Олон орны арми нь техникийн авьяастай залуусыг мөнгөөр, өөрөөр хэлбэл өндөр цалингаар татах гэдэг бол Израйлын арми нь өөрөө ийм авьяастай залуусыг татдаг соронз болж хувирсан. Одоо “Израйлын ардчиллын хүрээлэн” нэртэй анализын төвийн ерөнхийлөгч хийдэг Йонатан Плеснер энэ талаар ярихдаа “Өнөөдөр армид алба хааж дууссаны дараа шууд өндөр цалинтай мэргэжил эзэмших боломжоор хангадах технологийн ангиудад алба хаахын төлөө өрсөлдөөн эрс нэмэгдсэн” гэж байна. Энэ хүн өөрөө Израйлыг хамгаалах армийг Жанжин штабын Тагнуулын удирдах газрын тусгай ангид алба хаасан бөгөөд одоо ч тэр ангийнхаа бэлтгэл офицер гэж явдаг.

 Нийгмийн хандлага

Хугацаат цэргийн албанд татах арга хэмжээ нь нийгмийг сайн тал руу нь өөрчлөх ёстой хэдий ч бодит байдал дээр нөгөө нийгмийнхээ толины тусгал төдий байдаг. Оросын “Левада центр”-ийн захирал Лев Гудков энэ талаар ярихдаа Оросын хамгийн ядуу нутгийн зарим гэр бүлд армид алба хаахыг одоо хүртэл нийгэмд шилжилт хөдөлгөөн хийх арга хэрэгсэл гэж үздэг хэвээр гэж байна. Ийм нутгийн залуусын дунд цэрэг татлагаас зайлсхийх нь ховор. Гудков болохоор “Ядуу газрын айлд албан тушаалтанд өгөх хахуулийн мөнгө байдаггүй юм” гэж тайлбарлаж байна. “Санкт-Петербургийн цэргүүдийн ээжүүд” ТББ-ын захирал Оксана Парамонова ярихдаа хөдөө орон нутгийн залуус хууль, эрх зүйн ямар ч мэдлэггүй учраас армид алба хаахаас зайлсхийх боломж нь бага байдаг гэж байна.

 Хугацаат цэргийн алба нь огт өөр туршлага өгдөг Израйлд хүртэл цэрэг татлагын талаар янз бүрийн яриа тасрахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Израйлын хүн амын 12 хувь болдог хэт хуучинсаг үзэлт еврейчүүд, Израйлд амьдардаг арабчууд буюу ахиад хүн амын 20 хувийг армид алба хаахаас чөлөөлдөг. Энэ бол 18 нас хүрсэн Израйл залуусын ердөө 50 хувь нь л цэрэгт татагдан армид алба хаадаг гэсэн үг  юм. Хэт хуучинсаг үзэлт еврейчүүдийг ингэж өөрөөр үзэж байгаад олон хүн дургүйцэж, энэ асуудал улс төрийн том маргааны сэдэв болж хувираад байсан. Энэ найман сард Израйлын эвслийн засгийн газар хэт хуучинсаг үзэлтнүүдийг арай бага хугацаагаар цэрэгт татдаг болгох төлөвлөгөөг дэмжсэн. Израйлын дундаж давхаргынхан хүүхдүүдээ элит ангиудад явуулах илүү давуу боломжтой. Харин арай ядуу давхаргынхан болохоор тээврийн цэрэг гэх мэт арай нэр муутай ангиуд руу хүүхдээ явуулдаг. Үүнээс болоод арми нь Израйлчуудыг нэгтгэхийн оронд нийгмийн янз бүрийн давхарга хоорондын ялгааг улам хурцатгаж, онцолж байна гэж Плеснер үзэж байна.

 Орчин үеийн цэрэг татлага нь асар олон хүнтэй армиуд бий болохоос өмнө зохиогдсон зүйл. Наполеоны тохиолдол дээр маш сайн нөлөө үзүүлж чадсан ч, Наполеоноос хойш тун ч алдаа дутагдалтай зүйл гэдгээ олон удаа харуулсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Улаан арми нь 158 мянган цэргээ байлдааны талбараас дураар зугтлаа гэж устгасан байдаг. Иракт 2003 онд болсон дайны үеэр Иракийн хэдэн арван мянган шинэ цэргүүд тулааны талбарыг орхин зугтсан. Шинэ цэргүүдэд байлдах хүсэл байлаа ч өндөр нарийвчлалтай сум гэх мэт орчин үеийн технологи нэвтэрснээр тэднийг дайн тулаанд ашиг тус багатай болгож байна. Гэсэн хэдий ч албадлага, хүнд бэрх болгонтой нягт холбоотой цэрэг татлагын институтыг шинэ цэрэг элсүүлэх олонд нэр хүндтэй, үр дүнтэй хэрэгсэл болгож болдог гэдгийг цөөн тооны жижиг ардчилсан орнууд бидэнд сайн харуулж чадаж байна.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 7 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 9 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 9 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 10 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 10 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 11 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 15 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 16 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 16 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр