Ардчилсан намын Онц их хуралдаан үргэлжилж байна.
АН-д үүссэн нөхцөл байдал хуралдааны талаар УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн З.Нарантуяагаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр " Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж бид гурав аймаг бүрт хурал зохион байгуулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Мөн гарын үсэг ирмэгц хоёр талд байгаа намынхаа хоёр залуу даргад хэлж мэдэгдсэн. Мөн ҮБХ-ны 197 гишүүн анх Их хурлаа цуглан хуралдуулах гарын үсгээ цуглуулсан. Бид хоёр тийшээ харж суугаад сонгуульд ямар амжилтгүй байгааг бүгд харсан. Тиймээс бүх түвшний намынхаа гишүүдийг цуглуулж, онц их хурлаа хуралдуулж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна