​ С.Бямбацогт: Авлигыг багасгаж, хүнд суртлыг бууруулна гэж ярьдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байна

О.Шүрэнцэцэг
2021/12/28

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нарын  нэр бүхий  22 гишүүнээс 2019 онд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Харин уг хуулийн төсөл нь хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцэгдэхгүй байсаар өдийг хүрчээ. Хуулийн төслийг хэлэлцэж, баталснаар зөвшөөрлийг дагасан авлига хүнд суртал буурч, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа дарамт шахалтгүй явуулах боломж үүсэх юм. Энэ талаар УИХ-ын намрын чуулганы Пүрэв гарагийн /2021.12.09/ хуралдааны үеэр зарим гишүүн онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2019 оны гуравдугаар сард УИХ-ын 22 гишүүн Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг хэлэлцэхгүй явсаар гурван жилийн нүүрийг үзлээ. Засгийн газар мөн 2019 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан шүү дээ. Тусгай зөвшөөрлийг нэмэх бус зөвшөөрлийг цөөлөх төсөл шүү. Хуулийн төслийн нэр нь болохгүй байгаа юм бол нэрийг нь “ Тусгай зөвшөөрлийг устгая, авлигыг алга болгоё ” гэж нэрийг нь сольдог юм уу яадаг юм. Ингэж өөрчилбөл, хуулийн төсөл урагшилж магадгүй. Хуулийн төслийг хэлэлцэхгүй яагаад ингэж удаад байдаг юм. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөртөө “Авлигыг багасгана, тусгай зөвшөөрлийг цөөлнө гэж” яриад байгаа боловч ерөөсөө дэмжихгүй юм. МАН-ын их хурлаар авлигын асуудлыг хөндсөн. Авлигын гарын үсэг тусгай зөвшөөрлийг өөгшүүлдэг шүү дээ. Тусгай зөвшөөрлүүдийг цөөлж, аж ахуйн нэгжүүдийг дарамт, шахалтгүй үйл ажиллагааа явуулах нөхцлөөр хангах зорилгоор хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. УИХ ярихдаа нэг зүйл ярьж, хийхдээ өөр зүйл хийдэг байж болохгүй. Тавьсан зорилго, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд анхаарах ёстой. Нөгөө талд нь авлига улам нь ихсээд байдаг. Хүмүүс яагаад төрд орох гэж зүтгээд байгаа юм. Тэд гарын үсгээ үнэлж, авлига авах гэж төрд орж байна. Тусгай зөвшөөрлийн тоо яагаад нэмэгдээд байгаа вэ гэвэл, олгох ёстой гэж хуульд оруулчихаад, том босго тавьж, түүгээрээ далимдуулж шан харамж авч байгаа юм.   Улс хооронд ачаа тээвэр хийх, нүүрс тээврийн “С” зөвшөөрөл гэхэд үндсэн үнэ нь 70 мөнгөн төгрөг. Албан бус ханш нь 1-2 сая төгрөг болсон. Нүүрс тээврийн 5 мянган автомашин явах ёстой газар 20 мянган автомашин явдаг. Үндсэндээ нэг ширхэг “С” зөвшөөрлийн төлөө дөрвөн жолооч хоорондоо өрсөлдөж хэн илүү авлига өгсөн нь зөвшөөрөл авдаг.

Тусгай зөвшөөрөл шаардагдахгүй мөртлөө вагоны асуудал ч мөн хөндөгдөнө. Өдөрт 14 галт тэрэг явдаг. Нэг галт тэрэгний ханш нь 500 сая төгрөг болчихсон. 500 сая төгрөг өгсөн хүн нэг галт тэрэг явуулах эрх авдаг. Ингэж явахаар төрдөө өгөөд өндөр үнэ төлсөн нь вагон явуулах эрхээ олж авья л даа. Одоо авлига бүр далд хэлбэр рүү шилжсэн. “Монголчууд өөрсдөө авлига авбал яриад байдаг. Хятадуудаас авна, гадныхаас авья.Тэд ярьж, хэлэхгүй амар” гэдэг байдлаар ханддаг болсон. Энэ асуудлуудыг шийдмээр байна. Үүнийг шийдэхийн тулд суурь нь болсон Зөвшөөрлийн тухай хуулийг  яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Гурван жил хагас болчихлоо. Энэ ондоо багтааж хуулийн төслийг баталмаар байна. Наанадаж 1600 гаруй тусгай зөвшөөрлийг 440-490 болгоно. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь аль 2019 онд шийдэгдсэн шүү дээ” гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22