Д.Отгонжаргал: Аавыг бурхан болсноос хойш амьдралаа нуруун дээрээ үүрсэн ээжийгээ бодохоор сэтгэл өвдөж, хүнд санагддаг

Н.Мижидмаа
2022/03/05

Зариг.мн сайтын "Та завтай юу" нэвтрүүлгийн 10 асуултад МУСТА, дуучин Д.Отгонжаргалыг урьж оролцууллаа.

Таныг дуучин болоход юу нөлөөлсөн бэ?

-Анх титаник киноны дууг сонсоод "хүнээс ийм гайхалтай хоолой гардаг байх нь ээ" гэж боддог байсан. Дуучин болох бүх мөрөөдөл "Celine dion"-ий "My Heart Will Go On" гэдэг дуунаас эхлэлтэй.

Миний ээж тэмээчин дууг сонссон хүмүүсийг уйлтал дуулсан. Дууных нь клип ч их гоё. Маш их судалгаа шаардагдаж хийсэн нь харагддаг?

-Говьд шороон шуурга, угалз их болдог. Дээр үед маш олон айл гэрийг шуурга хамж, хүмүүс үр хүүхдээ алдаж төөрөлдөж байсан юм билээ. Клип маань бодит явдлаас сэдэвлэсэн. Клипэнд шороон шуурга маш чухал байсан. Өөрсдөө бий болгох гээд хумсаа хугартал элс самардаж, цацсан. Гэтэл маргааш нь үнэхээр тухайн шороон шуурга шуурч бидний хүссэн зураг авалт болсон. Тухайн үед клипэнд маань тоглосон ардын жүжигчид болох П.Цэрэндагва, Д.Мэндбаяр гуай "энэ клип олон хүнд хүрэх байх аа" гэж хэлж байсан. Тэдний хэлснээр клип маань маш олон хүнд хүрсэн.

Та өөрийгөө гурван үгээр тодорхойлбол?

-Зөрүүд, шантардаггүй, хөдөлмөрч.

Багадаа ямар мөрөөдөлтэй хүүхэд байсан бэ?

-Эмч болно гэж мөрөөддөг байлаа.Ээж маань ч эмч болоосой гэж хүсдэг. Манай өвөө цагаан гартэй н.Тэрбиш гэж нутаг усандаа алдартай, гар нь хүрсэн хүмүүсийг эдгээдэг тийм хүн байсан. Эмч болно гэж бодож явтал, аравдугаар ангид ороод бүх мөрөөдөл нь замхраад, дуучин болсон. Бүр багадаа бол зураач болно гэж мөрөөдөж, зураг их зурдаг байсан.

Таны хувьд бие галбир, гоо сайхандаа яаж анхаардаг вэ?

- Бие галбиртаа айхтар анхаардаггүй, амттанд дуртай. /Инээв/ Гэхдээ дасгал, хөдөлгөөн маш сайн хийдэг. Зурган дээр харагдаж байгаа шигээ туранхай нарийхан биш шүү дээ./Инээв/ Дасгал, хөдөлгөөн хийж булчингаа ажиллуулах дуртай. Гоолингоо гээд фитнесс клубт 18,9 дэхь жилдээ явж байна. Эмэгтэй хүний гоо сайхан унтаж амрахад байдаг. Маш сайн нойр авч байх хэрэгтэй. Унтаж  амрах нь нэгдүгээрт эрүүл байх үндэс болно. Хоёрдугаарт арьс сайхан гэрэлтдэг.Дуучин хүний хувьд хоолой ч сайхан цээл, гүйцэтгэл сайтай гарахад нөлөөлдөг.

Анх ээж болох мэдрэмж нь ямар байсан бэ? 

-Ээж болох мэдрэмж бол үнэхээр гайхалтай. Хэрвээ би хүүхдээ төрүүлээгүй байсан бол тэс өөр л хүн байсан байх. Намайг төрсний дараахан гадаадад байсан эгч маань над руу залгасан. Гэтэл би ярьж чадахгүй "уйлаад л, уйлаад л" байсан.Ээж болохоор уйлаад л байдаг юм билээ.

Хүүхдийнхээ хүмүүжилд яаж анхаардаг вэ?

-Маш сайн ярилцдаг. Хүүхэдтэйгээ өөрөө ойлголцохын тулд маш их ном уншиж, судалсан. Өсвөр насны хүүхэдтэй сайн ярилцах хэрэгтэй. Охин маань их даруухан, ном их уншдаг, утсаараа танин мэдэхүйн зүйлүүд их судалдаг. Ээжтэйгээ ярилцах зүйл байвал нуулгүй хэлээрэй гэж үргэлж зөвлөдөг. Мэдээж  өсвөр насны охин хүүхдэд ээжтэйгээ хоёулхнаа ярилцах зүйл байдаг. Ээжийн хувьд охиныхоо хамгийн сайн найз, ярилцагч нь байхыг хичээдэг.

"Хун галуу" гэдэг дуу бүтсэн түүхээс хуваалцахгүй юу?

-Англид сурч байхдаа гэрээ их санадаг. Ээж, охин хоёроо маш их санадаг байсан. Яг тэр үед Youtube-ээс хичээлийнхээ судалгааг хайж байгаад Өвөрмонгол морин хуурчийн тоглосон аяыг сонссон. Тухайн хөгжмийг судалтал Өвөрмонголын Баяннуур гэдэг хун, галуу цугладаг сайхан нуураас сэдэвлэж хийсэн ая байсан. Тэр ардын хөгжмийн бүтээлийг сонсохоор л тайвшраад гэр орноо санахгүй, хичээл номдоо шамдаад байсан. Сонсохгүй болохоор л зүрх сэтгэл үүлэн дээр суугаад Монгол руу нисчихдэг.Тэгээд л Монголдоо очоод энэ дууг  заавал дуулна гэж зорилго тавьсан. Ирээд дуугаа хийсэн. Манай ээж  миний  уран бүтээлийн хамгийн анхны сонсогч байдаг. "Хун галуу" дуунаас өмнө өөр зөндөө л дууг маань сонсож байсан. Гэтэл "хун галуу" дууг маань сонсоод сэтгэл хөдлөл нь хамгийн дээд цэгтээ хүрсэн. Дууг маань сонсоод хөгжим тэврээд маш их уйлж байсан. Би энэ дуундаа их хайртай. Миний амьдралд олон сайн, сайхан зүйлийг энэ дуу надад авч ирсэн.

Хэн нэгнээс сонсож байсан хамгийн гоё үг ямар үг байсан бэ?

-Уран бүтээлч хүмүүс юманд маш гярхай ханддаг. Хүн бусдад сайхан үг хэлэхдээ сэтгэлээсээ хэлж байна уу, үгүй юу гэдгийг маш сайн анзаардаг. Зүгээр л сэтгэлээсээ "та өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байна, таны нүүрэнд аз жаргал мишээж байна" гэж хэлэхэд тухайн хүний тэр өдрийн амьдралыг тэр чигт нь сайхан болгодог. Миний ээж "Миний охин хамгийн сайхан дуулдаг " гэж үргэлж хэлдэг. Одоо ч хэлж байгаа, тоглолт дөхсөн болоод тэр үү. /Инээв/ Ээжийнхэээ тэр үгэнд маш их урамшдаг. 

Амьдралд нь тохиолдож байсан хүнд үеэ яаж давж байсан бэ?

-Миний аав намайг таван настай байхад өөд болсон. Тухайн үед аавгүй болсон гэдгээ мэдээд маш их уйлж байсан. Одоо ч уйлж байснаа маш сайн санадаг. Гэхдээ жаахан байсан болохоор тэр үедээ тоглоом тоглоод л мартчихсан байх. Миний ээж хэдэн жилийн өмнө гурван удаа том хагалгаанд орсон, тэр үед сэтгэл хүнд байсан ч ээжийнхээ дэргэд юу ч болоогүй юм шиг инээгээд л цоглог явдаг байсан. Би ямар ч үед өөдрөг байдаг, тэр нь ч амьдралд маань сайхнаар нөлөөлдөг байх. Одоо бол ээж маань эдгэчихсэн.  Хамгийн сэтгэлд хүнд санагддаг зүйл гэвэл миний аавыг өнгөрөхөд хамгийн том хүүхэд нь 18 нас хүрээгүй байсан. Зургаан хүүхэдтэй миний ээж маш залуугаараа амьдралд хоцорсон. Социализмын үед олон хүүхэдтэй хүнийг эрт тэтгэвэрт гаргачихдаг. Аавыг маань өнгөрснөөс хойш ээж маань биднийг бүгдийг нь дээд боловсролтой хүмүүс болгож өсгөсөн. Үр хүүхэд ач зээ нь одоо бүгд эх орондоо ажил, хөдөлмөр хийгээд сайхан амьдарч байна. Надад одоо ч бодоход хүнд байдаг зүйл гэвэл зургаан хүүхэдтэй хоцорсон миний ээжид төдийгөөс, өдий хүртэлх хугацаа ямар хүнд байсан бол гэж бодохоос ээжийгээ биширдэг. 

Тоглолт нь удахгүй болох гэж байна. Та сандарч байна уу?

-Сандрал байхгүй, маш их догдолж байна. Ковидоос өмнө тоглогдох гэж байсан, бэлэн болсон тоглолт. Тухайн үед маш олон хүмүүс билетээ захиалсан байсан. Дуучин хүний хувьд  дуулахгүй удаж  байгаад дуулна гэдэг чинь маш гоё мэдрэмж, аз жаргалыг бэлэглэдэг.Сэтгэл зүрх нисээд л байна. /Инээв/ Тоглолтынхоо ард гарчихвал аз жаргалыг мэдрэх гээд л байна. Ковид алга болоод сайхан цаг ирж, уран бүтээлч бидний завгүй үе ирж байна. Сайхан байна. 

Хамгийн сүүлд хэн нэгэнд хандаж сэтгэлийн үгээ хэлээч гэвэл та хэнд хандаж хэлэх вэ?

-Хамгийн хайртай ээждээ хандаж хэлье. Миний ээжийг Тэрбишийн Жүгдэр гэдэг. Говь-Алтай аймгийн Цээл сумын хүн.Ээждээ маш их хайртай шүү, бүхий л цаг хугацаанд миний дэргэд байж, энэ бүх бүтээл, амьдралын ард гаргаж чаддаг тандаа маш их баярлалаа. Маш их хайртай шүү л гэж хэлмээр байна. Миний амьдралыг аз жаргалтай болгодог гуравхан зүйл бий. Миний ээж, урлаг уран бүтээл, миний үр хүүхдүүд. Ээж минь байгаагүй бол би энд ингэж ярилцлага өгч суухгүй, сайхан уран бүтээл ч хийхгүй байсан байх. Миний бүхий л амьдрал миний ээжтэй салшгүй холбоотой. Ээждээ маш их хайртай.

Цаг зав гаргаж, ярилцсан танд маш их баярлалаа.


0
angry
2
care
2
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 14 цагийн өмнө
“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно 14 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ 15 цагийн өмнө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийг газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 15 цагийн өмнө
Ахмадуудын 37 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртжээ 15 цагийн өмнө
​БНСУ-ын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
ЭТТ 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 17 цагийн өмнө
Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгоно 18 цагийн өмнө
Зудын эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгджээ 18 цагийн өмнө
“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ 18 цагийн өмнө
Банк хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаар ашиглаж эхэллээ 18 цагийн өмнө
НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа 19 цагийн өмнө
ЗГ: Улсын аварга малчин шалгаруулах талаар хэлэлцэж байна 19 цагийн өмнө
2500 тонн мөсийг тээвэрлэж 110 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлжээ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна 20 цагийн өмнө
Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл 50 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Голомт банк IFR Asia Awards 2024 - “Frontier Markets Deal” шагналын эзэн боллоо Өчигдөр
“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ Өчигдөр
О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн иргэдийг шалгаж байна Өчигдөр