Б.Жавхлан: Тансаг хэрэглээний импортыг хориглох нь зөв

Н.Мижидмаа
2022/03/23

Долларын ханш өссөнтэй холбоотойгоор Монголбанкнаас тансаг хэрэглээний импортыг хориглох саналыг гаргасан. Учир нь 2021 онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийснээс 30 хувь нь тансаг хэрэглээ буюу  автомашины импорт буюу Ланд-300, Лексус-600 зэрэг тансаг зэрэглэлийн автомашины худалдаа эзэлж байна. Ойролцоогоор өнгөрсөн онд 500-600 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашин худалдан авахад зарцуулжээ.Тиймээс тансаг хэрэглээний импортоо танах саналыг УИХ-д тавих мөн  гаалийн татварыг нэмэх, эсвэл түр хугацаанд оруулахгүй байх санал гаргахаа илэрхийлсэн. 

Энэхүү саналыг дэмжих эсэх байр суурийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр “Долларын гадагшлах урсгал дээр ирж байгаа онц шаардлагагүй дарамтуудыг тэвчиж, салах хэрэгтэй. Судалгааг нь харах хэрэгтэй. Үнэхээр тансаг хэрэглээний импорт төсөв дээр онц их дарамт учруулж байвал тэр шийдвэрийг зөв гэж харж байна. Жилдээ 100 сая доллар дотор дарамт ирдэг бол их нөлөө байхгүй. Хэрвээ 400 сая доллараас дээш дарамт ирдэг бол Монгол банкны  саналыг зөв гэж харж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 7 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 8 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 8 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 10 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 10 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 11 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 11 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр