Үйлдвэрлэгчдэд ээлгүй НИТХ-ын тогтоолыг эргэн харахаар болжээ

Ц.Цэрэнбадам
2022/05/17

Улсын хэмжээнд сав, баглаа боодлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгж 2000 гаруй хүнийг ажлын байраар ханган ажилладаг байна. Манай улс жилдээ 550 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын хэрэгцээ шаардлага байдгаас 65 орчим хувийг импортоор, 35 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.

 Импортыг орлох эхний алхам үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого. Цаасан дээр болон индрийн араас үйлдвэрлэлийг дэмжинэ гэж чанга дуугарах эрх баригчид үйлдвэрийн барилга барих хууль эрх зүйн орчноо эргэн харах шаардлага байгааг үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлж байна. 

Хүн амын тал нь нийслэл хотод төвлөрөн амьдарч буй манай улсад үйлдвэрлэл эрхлэлт ч мөн адил хотоо бараадна. Гэтэл нийслэлийн төвийн бүсэд үйлдвэр барих нь битгий хэл хүүхдийн цэцэрлэг сургууль барих газар ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Үйлдвэрлэл эрхлэхийн тулд үйлдвэрийн байртай байх нэн тэргүүний шаардлагатай. Үйлдвэр эрхлэгчид барилга барих газраа нийслэлийн захын дүүргээс арилжааны замаар олж авдаг байна. Гэтэл ХБХГ-аас дүүргийн захирамжтай газарт барилга барих зөвшөөрөл өгөхгүй заавал нийслэл болго гэдэг шаардлага тавигдаг байна. Энэ шаардлагыг биелүүлэхийн тулд 100-200 сая төгрөг хэрэгтэй болдог гэж Монголын үндэсний сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Болдбаатар учирласан юм. 

Харин нийслэлийн Барилга хот байгуулалт хөгжлийн нэгдсэн газрын ахлах мэргэжилтэн А.Дэлгэрсайхан хэлэхдээ бид НИТХ-ын 2014 оны 04 сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллаж байгаа. Тус тогтоолын 2.2 -т зааснаар Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар МонголУлсыниргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу зөвхөн нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх бөгөөд барилга барих газрын эрх олгох үйл ажиллагааг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага хариуцан зохион байгуулна гэснийг үндэс болгож байгаа гэсэн тайлбар өгсөн.


Харин газрын тухай хуулийн 21.3 -т 

21.3. Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.3.1. сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх;

21.3.2. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. гэж заасан байх юм. Өөрөөр хэлбэл энд нийслэлийн засаг даргын болон НИТХ-ын шийдвэрийг үндэс болгодог гэсэн нэг үг өгүүлбэр байхгүй байна. 

Энэ асуудлыг эргэн харж шийдвэрлэх үүднээс Нийслэлийн засаг даргын тамгын газрын даргын  тушаалаар ажлын хэсэг байгуулжээ.  

 Бид тус ажлын хэсгийн хүрээнд гарсан үр дүнг эргэн сурвалжлах болно. 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19