Зэвсэгт хүчний жанжин штаб өнөөдөр /2022.07.25/ мэдээлэл хийхээр 15:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.
Тодруулбал, Өмнөговь аймагт долдугаар сарын 13-нд амиа алдсан байдалтай олдсон 19 настай цэргийн асуудалд дур мэдэн цэргийн ангиас ажил хийлгэхээр гаргасан болон Зэвсэгт хүчний 167-р ангийн удирдлагууд хариуцлага алдсан байж болзошгүй асуудлаар бид мэдээллийг сурвалжилан хүргэсэн. Уг асуудалд тус цэргийн ангийн удирдлагуудад ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгөх аж.
Мөн Ховд аймгийн 123-р цэргийн ангийн 21 цэргийн албан хаагч сүрьеэ өвчнөөр өвчилсөн асуудал болон Зэвсэгт хүчний 119-р ангийн алба хаагчийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
Бид мэдээллийг шууд дамжуулан үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна