Улсын баяр наадам зохион байгуулах комисс өнөөдөр хуралдсан. Уг хуралдаан дээр Шадар сайд У.Хүрэлсүх "Монгол наадамд, Монгол морьдын уралдаанд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж монгол морьдын уралдаанд эрлийз морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг. Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрхи асуудлыг хатуу анхаарулж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна