Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ

Ш.АДЪЯАМАА
2024/04/26

“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улс мал аж ахуйн орон. Мал аж ахуйн салбар Монгол Улсыг өнө мөнхөд тэжээж нуруундаа үүрч ирсэн. Энэ салбар зах зээлийн нийгэмд шилжснээс хойш олигтой сэргэлт авч чадаагүй учраас малчдын маань амьдрал хангалттай түвшинд хүрч чадаагүй. Мал маллаж буй иргэн дунджаас доогуур орлоготойд үнэлэгддэг болсон энэ цаг үед Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар өрнүүлж байна.

Энэ хүрээнд мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох замаар нээж өгч байгаа юм. Энэ хөтөлбөр хэрэгжснээр малчид маань сайн дурын үндсэн дээр нийлж, нэгдэж, хоршиж өөрсдийн ажил амьдралаа дээшлүүлэх, салбарын хөгжлийг бодитой бий болгох зорилготой. Өнөөдөр уламжлалт мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор уг хөтөлбөр  хэрэгжиж байгаа юм.

Малчид маань хөрөнгө оруулалтын боломжгүйгээс  малын хашаа, саравчаа стандартын шаардлага хангасан түвшинд хийж чадахгүй байна.

Мөн малчдын маань амьжиргаа тааруу байгаа учраас маш олон тооны малтай байж арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч чаддаг. Мөн олон тооны малтай байж л амьжиргаагаа дээшлүүлэх малаараа өндөр үнэтэй гурилаа худалдаж авдаг, малаараа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Малаа зарж байж унаж байгаа автомашиныхаа шатахууныг авдаг зэрэг ийм л тогтолцоотой болсон учраас энэ салбарын шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон. Засгийн газраас хоршоодод 50 сая хүртэлх төгрөгийн жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувийн батлан даалт гаргана. Мал аж ахуйн сэргэлт бодитой бий болсноор өнөөдөр малчны дундаж орлого гурав дахин буюу 5 cая төгрөгт хүрнэ. Өнөөдөр бол уламжлалт мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн шинэ түүхийн хуудас эхэлж байна" гэлээ. 





0
angry
0
care
6
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.15
2024/04/28
0
0
Энэ өвлийн их цас зуданд нэрвэгдсэн малчдад эдийн засаг санхүүгийн тусламж үзүүлэх нь тун чухал асуудал мөн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө их хэмжээний хохирол амссан, малгүй болсон, цөөн малтай үлдсэн, цаашид амьдрал ахуйгаа авч явахад хүндрэлтэй болсон зорилтот бүлэгтээ л зээл, тусламжаа чиглүүлэх учиртай ... Гэтэл сонгууль ойртсонтой холбогдон малчдын саналыг худалдан авах хэрэгсэл болгон "ШИНЭ ХОРШОО" нэрээр 5,0 их наяд-ын зээл яаралтай тараана гэж байгаа нь хэр оновчтой шийдвэр вэ...Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гээд үндэсний үйлдвэр, хоршоонд өгсөн арьс, шир, хонь, тэмээний ноосонд төрөөс урамшуулал олгох хүрээнд аймгуудад ченжүүд хоршоо байгуулаад малчин өрхүүдийн тамга, тэмдэгийг цуглуулж, хурааж аваад сууж байдаг болсон. Тэд хоршооны гишүүн л нэртэйгээс цаашгүй . Ноос, ноолуур,арьс ширийг нь авч төрөөс олгож байгаа урамшууллыг нь олгуулж байгаагаас өөрөөр ямарч хоршиж байгаа зүйл байхгүй, хэлбэр төдий хоршоонууд....Одоо малчдад Шинэ хоршооны гишүүн биш бол зээл олгохгүй гэхээр малчид бас зээл авахын тулд нутаг усаараа ч юм уу, багаараа ч юм уу хоршоо байгуулж байж, зээлд хамрагдана биз. Тэгээд нэг шинэ хоршоо 50,0 сая төгрөгийн зээл авлаа гэхэд ... тун удалгүй л Хоршооны даргаа идлээ...уулаа...гээд хардаж сэрдэж эхэлнэ...тэгээд шалгуулна.. .талцал...ху ваагдал....ө с хонзон... шорон орон ...болох л байх даа...Багаар ажиллах, хамтран ажиллах гэдэг дээр манайхан ямар түвшинд билээ.... ХОРШОО буюу ХОРШИХ гэдэг бол сайн дурын үндсэн дээр БҮРЭН ИТГЭЛЦЭЛ дээр л тогтож хөгжих асуудал байхаа... НЭГДЭЛ бол хувийн өмчийг төрийн зүгээс хүчээр нийгэмчлэн нэгтгэсэн хэлбэр байсан бол одоо энэ Шинэ хоршооны бодлого нь малчид сайн дурын үндсэн дээр хөдөлмөрөө хоршихыг л дэмжиж буй хэлбэр гэж ойлгох юм байх....
Хариулах
116.120.126.36
2024/04/28
0
0
Мангарууд бариагүй метрондоо 1000 төг гээд байсан ха ха ха ...одоо мал маллавал 5сая төг өгнө гэжийн...гах гах ...
Хариулах
2405:5700:311:9856:7950:a912:7ebc:61a0
2024/04/28
0
0
Энэ уйланхай цүнх баригч худлаа яридаг
Хариулах
203.91.115.49
2024/04/27
0
0
Яаж ингэж урьдчилж хүний олох орлогыг тооцчихов оо. Агуу гений юм байна л даа.
Хариулах
202.9.41.17
2024/04/27
0
0
үлгэр шиг л юм яриад байх шиг ...
Хариулах
202.9.46.163
2024/04/27
0
0
Сардаа ч малчин айл энэ их мөнгө олох гэвэл хотоо харлуулна
Хариулах
103.212.119.95
2024/04/27
0
0
Худлаа шаагаад байгаарай. Хэдийг яаж олохыг нь яи яаж мэдэж байгаа юм.
Хариулах
103.168.34.135
2024/04/27
0
0
JDU chin golog ahij songuliar garah geed hodooni maluudin tarhi ni barichih geed l aan hulgaich bandi nuursn deer ch adminral geed hulgai hiigd shunal dahij hulgai hiiye geed bga um bizde golog shorond hiigcher
Хариулах
66.181.161.24
2024/04/27
0
0
Энэ зээлийн нөхцөл яг л Ан-н үед тараасан бондын зээлийн механизмтай яг ижил. Тэр зээлийг авсан үйлдвэрлэгчид ямар ачаа үүрсэнийг Майцэцэгээс асуу. Хөгжлийн банкныхнаас асуу. Ман улс төрийн өрсөлдөгчийнхөө алдааг шүүж дуусаад өөрсдөө яг тэр ноу хаугаар шинээр алдаа үйлдвэрлэж эхэллээ. Бондын мөнгө ингэсэн. 500 саяын зээл авсан бизнис эрхлэгч байна. Энэ жил есөн шид болж байж арай гэж зээл аваадахлаа. Дараа жил тоног төхөөрөмж, барилга байшингийн ажил өрнөнө. Гэтэл 500 сая төгрөгөө 5 жилд хуваагаад шууд дараа жилийн эхний өдөр 100 сая төгрөгийг буцаан төлж эхлэх болчихдог. Мөнгөө хувь болон хувьсгалд ашиглачихсан зээлдэгч яах вэ? Малчил бол бүр өлөн дайрнадаа. Мөнгөөрөө хурдан удмын адуу, жийп худалдаж авах байлгүй. Үлдсэн жаахнаар нь Хятадаас тоног төхөөрөмж авчирна. Гэтэл нэг дор төлөх 100 саяыг юугаараа төлөх вэ? Хугацаа яваад байдаг. Өрийн тоолуур гүйгээд байдаг. Малчид бол сэтгэл зүйгээр нэн дорой хүмүүс. Худлаа сагсалзаад л байна. Ачир дээрээ өчүүхэн арчаагүй амитас. Бараг эхний дарамтыг амсаж чадахгүй амь тавьцгаана. Хоорондоо дажин болно. Хүн амын хөмгийн төлөвшил муутай, боловсрол, соёлгүй хэсэг шүү. Зээлийн батлан даалтыг 100 хувь хийсэн төр яах вэ? Иргэдийн татварын мөнгөөр зээл төлөх үү? Зуднаас бий болсон ялихгүй хямрал бүх нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал руу шилжих бий дээ. Тэр цагт малчид энгийн хотын иргэд шиг сууж байх нь юу л бол. Тэжээгчээ гудманд чирж гаргаад буудаж алдаг Румынчүүд шиг аашлах бий дээ, Занданшатар аа! Болгоомжтой л байгаарай даа! Чи Хадгаламж банкны хэргээс, казиногийн хэргээс мултарч дөнгөсөн. Харин гартаа хутга, сүх, буу барьсан малчинаас зугтаж чадах уу? Өөрөөсөө одоо ингэж асуу! Тэд хууль эрх зүй гэж огт мэдэхгүй шүү дээ. Зэрлэг омгийнхоноос ч доор аашилна гэж мэд. Арьсыг чинь амьдаар нь өвчихвий дээ!
Хариулах
66.181.161.24
2024/04/27
0
0
1-рт зуд олон айлыш хамраагүй. Ердөө 4000 өрх айл л малынхаа талаас илүүг алдсан. Бусад нь байдаг л нэг хохирол амссан. 1000 малтай хүн 100-г үхүүлэх, 300 малтай хүн 50-г хорогдуулах бол байдаг л хохирол шүү дээ. Цаана нь хохирол амсаагүй 200,000 мал бүхий иргэд байна. Гэтэл Ман халаг хоохой болон тунхаглаж, мөнгө хэвлэн тарааж эхэллээ. Хавтгайруулан тарааж байна. 100 аж ахуй нэгжид 5 трилион төгрөг хувааж өгөөд энэ мөнгийг сонгуулиас өмнө бүгдийг нь малчдад хүргэсэн байх ёстой гэж үүрэгджээ. Ингэж болох уу? Мөнгөний бодлого хаа байна? Монгол банк юу хийж байна аа? Наана чинь улс орны эрх ашгийн эсрэг хүнд гэмт хэрэг үйлдэгдэж байна шүү дээ. Монгол банк ажлаа хийн үү! Үгүй бол, Лхагвасүрээн, чи сонгуулийн дараа шоронд орно шүү. Дахин хэлье. Энэ бол гэмт хэрэг. Мөнгөний бодлогын эсрэг гэмт хэрэг. Эх орноосоо урвасантай ижил ялтай.
Хариулах
103.9.90.100
2024/04/27
0
0
САЯНЫ ДҮН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АЖИЛД ДҮН ТАВИХ ШИГ БОЛЛОО. ..
Хариулах
103.9.90.100
2024/04/27
0
0
САЯНЫ ЗУД ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АЖИЛД ДҮН ТАВИХ ШИГ БОЛЛОО. ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ӨНӨӨДРӨӨС ХАНГУУЛААЧ ЭЭ. ЗУД БОЛМОГЦ ГИШҮҮД САЙД ДАРГА НАР ГЭНЭТ МАЛ МАЛЧИН ХОЁРТ ХАЙР ЗАРЛАЖ ТӨСВИЙН МӨНГӨӨР ХӨДӨӨ ДЭМИЙ СЭЛГҮҮЦЭХ ЭЭ БОЛЬ Л ДОО. НӨӨЦИЙН ӨВСИЙГ ӨӨРСДИЙН КАРМААНААСАА ТАРААЖ БАЙГАА ЮМ ШИГ ААШЛАХ АА БОЛЬ Л ДОО
Хариулах
103.9.90.100
2024/04/27
0
0
Эхний ээлжинд ЭТТ 1072 ш хувьцаагүй байгаа ахмадууд оюутнууд хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зуднаар малгүй болж хотоо харлуулсан малчдад яаралтай стратегийн бүх орд Оюутолгой Эрдэнэт үйлдвэрээс хувьцаа эзэмшүүлж Үндсэн хуульд заасан байгалийн баялагаас тэгш хувь хүртэх эрхийг нь эдлүүлье. 100.000 цахим гарын үсэг хэрэгтэй байна
Хариулах
103.9.90.100
2024/04/27
0
0
ИРГЭД ЗУДНААР МАЛГҮЙ БОЛСОН МАЛЧИД ЗӨВХӨН ЭТТ БИШ СТРАТЕГИЙН БҮХ ОРД ОЮУТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ЭРХТЭЙ . БАЙГАЛИЙН БАЯЛАГ ЗӨВХӨН ЭТТ БИШ ШҮҮ ДЭЭ
Хариулах
202.126.89.243
2024/04/27
0
0
Амарбаясгалан чи өөрөө Говьалтайд очоод нээх сайхан хоршоо байгуулаад үзүллээд өгөөч энэ бүтэхгүй гээд байгаа хүмүүст ингэж ажилдгын гээд заагаад өгөө
Хариулах
66.181.161.187
2024/04/26
0
0
Би 13-14 онд Ан-н засаг хэрхэн хувийн хэвшлүүдийг дампууруулахыг таамаглаж бичиж байсан. Жишээ нь барилга. Барилгын салбар гэж байваа. Одоо бол олигархуудын бизнис л болсон. Мотортой нь байшин барина. 10-аад онд байдал өөр байсан. харьцангуй жигд, зах зээл маягтай байсан. Гэтэл Ан гарлаа. Тоск байгуулагдлаа. Иргэдийг орон сууцжуулдаг нам гэж өөрсдийгөө тунхалалаа. Тэгэнгүүт барилгын салбар дампуурсан. Одоо хүртэл сэхээгүй. Олигархууд л тоглож байна. Байрны үнэ тэнгэрт гарсан. 12 онд 850,000 байсан үнэ одоо 3.8 сая болсон. Энэ бол зах зээлд төр оролцсоны үр дүн. Төр ингэж барилгын салбараар тоглосон. Ман Ан-с санаа авчээ. Одоо тэд мал аж ахуйг барьж ноцох нь. Үр дүнг нь таамаглая. Хэдхэн том фермерийн аж ахуйг олигархууд хотыг тойруулан байгуулах болов уу. Олигархууд мал аж ахуйг эзэгнэнэ. Яг л Монполиметын Гарамжав, Мак-н Нямтайшир, Петровисын Содбилэг шиг. Харин малчид яах вэ? Тэд яг л ипотекийн зээлтнүүд шиг мөнхийн өрний боол болно. 15-25 жил үхэх, өвдөх эрхгүй. Өрөөр нь дамжуулан эрх баригчид малчдыг удирдана. Үндсэндээ нүүдлийн мал аж ахуй устана. Махны үнэ тэнгэрт гарна. Малчид өөрсдөө махыг кг-г нь 70,000-аар авдаг болно. Сонгуулийн жил бөөс шиг олширсон хоршоод 2 жил ч хүрэхгүй болоод ар араасаа дампууран алга болно. Бондын зээл гэж бас нэг утгагүй балай операци болж байсан. Түүнтэй адил юм болно. 500 саяын зээл өгсөнөө, 5 жилд хуваагаад дараа жилийн 1-р сарын 1-нд шууд 100 саяыг нэг доор төлөх ёстой. Гэх мэтээр. Майцэцэг гэхэд л яаж дэвхцэж байлаа? Нэг гуталчин 500 саяын зээл аваад хэрхэн дампуурсанаа ярьж байсан. Зээл аваагүй байхдаа болоод байсан. Харин малчид яах бол? Тэд ялтай малаа хаян эх орноосоо зугтаах байх. Зарим нь амиа хорлоно. Малчид сэтгэл зүйгээр тун ядмаг. Мэдээж 5 трилионыг зүгээр тараачихсан юм чинь жилийн дотор л юмны үнэ одоо буйгаас 2 дахин нэмэгдэнэ. Улсын өр нэмэгдэнэ. Ман бурхан царайлсаар чимээгүй гарч ирнэ. Сөрөг хүчнийг зүхнэ. Занана. Шоронд хийнэ. Шонд дүүжилнэ. Авилга, хулгайтай тэмцдэг жүжгээ үргэлжлүүлнэ. Миний сэтгэгдлийг тэмдэглээд аваарай. 2 жилийн дараа үр дүнгээ үзэцгээе!
Хариулах
66.181.161.187
2024/04/26
1
0
Ер нь энэ бүхэн хэрхэн явагдвал зохистой вэ? Малчид өөрсдөө сэдэлжиж, шийдвэрээ гаргаж, аж ахуйгаа өөрчлөх, сайжруулах ёстой. Өөрсдөө санхүүгээ гаргах эсвэл олох ёстой. Ингэж байж л зөв болно. Үр дүн гарна. Төр зөвхөн эрх зүйн зохицуулалтаар л хангана. Бас мэдээлэлжүүлж, сургалт зохион байгуулж, гадны орнуудаас туршлага судлуулж болно. Түүнээс биш мөнгө тараах ёсгүй. Малчин болгон бизнис рүү орохгүй ээ. Тийм хавтгайрсан юм гэж байх ёсгүй. Социализмд л байсан. Бөөнөөрөө хөдөлдөг. Бөөнөөрөө дампуурдаг. Социализм дампуурсан. Бид одоо бол зах зээлийн эдийн засагтай нийгэмд амьдарч байна. Бизнисийг хүссэн болгон хийхгүй. Хүсэлтэй, сонирхолтой бас мөнгө хөрөнгөтэй нь эхлүүлнэ. Шатна. Араа даана. Унаж босно. Ганц мянган малтай биш хэдэн мянган малын даацтай нь бизнисийг эхлүүлнэ. Төр жишээ нь хуулиар дэмжинэ. Фермерийн аж ахуй эрхлэх газар орчны зөвшөөрлийг олгоно. Энэ бол хүн болгонд жалга дов хуваарилахаас ялгаатай ажил. Малтай болгонд нь өвөлжөө хуваарилдаг чинь буруу шүү дээ. Бэлчээр нийтийн өмч. Тэр бэлчээрийг ашиглахад татвар төлдөг байх ёстой. Татвар авна. Энэ бол жишээ нь төрийн хийх ёстой ажил. Татварыг яс тооцож авах. Түүнээс биш төр ямаа тэмээ, ноос ноолуурын урамшуулал тараах ёсгүй. Хүсэхгүй, дургүй байхад нь хүчээр зээл тараах ёсгүй. 100 аж ахуй нэгжид тендер байдлаар 5 их наяд төгрөг тарааж өгөөд, за наадахыгаа сонгуулийн өмнө гэхэд бүгдийг тарааж дууссан байх ёстой шүү гэж болохгүй л байхгүй юу даа. Гэтэл эрх баригчид өнөөдөр яг ингэж байна. Тэр 5 их наяд чинь хэний мөнгө юм бэ, ингэхэд?
Хариулах
158.59.146.30
2024/04/26
0
0
xaxaxaxa muusain wagai nar, hoshgirch chadjaam shvv
Хариулах
2405:5700:303:97a1:184e:beae:508e:d3c4
2024/04/26
0
0
Ха ха луйварчид сэдэвийг амархан олж хошгируулаж байна дөө
Хариулах
192.82.92.42
2024/04/26
0
0
Хедеедее очиж малчин болоочээ!!! Тэнэгтээд байх юм, ард тумэн сонгохгуйдээ, энэ нехрийг! Засаг нь дампуурч байхад хоршоо яриад л!!!
Хариулах
47.60.43.120
2024/04/26
0
0
Сонгууль хийгээд бн энэ намыг Сонгууль хороо зогсоохгүй бх даа
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/04/26
0
0
Сонгуулийн шоучин дараа нь шууд мартана
Хариулах
59.153.86.144
2024/04/26
0
0
зөв
Хариулах
103.141.250.2
2024/04/26
0
0
сонгууль болохоор гое шааж эхлэх юмаа
Хариулах
Шинэ мэдээ
Kawasaki дэлхийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй машин гаргалаа 7 цагийн өмнө
ТОМИЛОЛТ: Ерөнхийлөгчийн Туркменистанд хийсэн айлчлалын үр дүн юу байв? 7 цагийн өмнө
НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо 7 цагийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувийн гүйцэтгэлтэй байна 8 цагийн өмнө
​Д.Цогтбаатар: Сэтгүүлчид шүүгдээд хоригдоод байхаар үнэн зөвийг хаанаас хайх вэ 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд 95.2 мянган тонн төмс хураажээ 8 цагийн өмнө
Д.Отгонжаргал: Өнөөдрөөс хувь хүн такси үйлчилгээ эрхлэх боломжгүй 9 цагийн өмнө
Х.Тэмүүжин: ШЕЗ жирийн иргэн, сэтгүүлчтэй хэрэлддэг газар биш шүү 10 цагийн өмнө
Эрүүл мэндийн салбарын 7 хоног эхэллээ 11 цагийн өмнө
Өнөөдөр 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ 11 цагийн өмнө
Танилц: Аравдугаар сард халамжийн мөнгө олгох хуваарь 12 цагийн өмнө
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана 13 цагийн өмнө
О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучин боллоо 13 цагийн өмнө
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно 13 цагийн өмнө
Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монголд айлчилна 14 цагийн өмнө
Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 14 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар цас орж, шуурах тул зам, даваанд халтиргаа үүсэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2024-2028 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулна Өчигдөр
НИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо Өчигдөр
АН бүлэг: Баасан гарагт санал хураасан нь нийслэлийн иргэдийн ирцийг бууруулсан Өчигдөр