Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны эхний хагас жилд 7.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 380.9 (5.3%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин аж үйлдвэрлэл, барилгын салбарын нэмэгдэл өртөг 60.3 (2.5%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5 (7.9%) тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6 (21.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна