Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

О.Шүрэнцэцэг
2024/04/26

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо АПУ ХК-ийн хувьцааг өөрийн эзэмшлийн хэсгээс үнэ төлбөргүйгээр олгохоор шийдвэрлэснээ 2023 оны 12-р сарын 25-нд олон нийтэд зарлаж байв.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Шунхлай Группийн 30 гаруй компанийн 7878 ажилтанд хувьцааны нэрийн данс үүсгэж, тус дансанд нь Монголын топ хувьцаат компани болох АПУ ХК-ийн хувьцаа байршиж дуусжээ.

7878 ажилтанд 3,151,501 ширхэг хувьцааг эзэмшүүлж байгаа. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 3,223,985,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг олгосон гэсэн үг.

Өнөөдрийн ханшаар АПУ ХК-ийн нэгж хувьцааны үнэ 1023 төгрөгтэй тэнцэж байна. Тодруулбал ажилтнуудынхаа ажилласан нэг жил тутамд 100 ширхэг хувьцаагаар тооцон олгож байгаа бол жилээс доош хугацаанд ажиллаж байгаа шинэ ажилтнууддаа 30 ширхэг хувьцааг олгожээ.

Жишээ нь тус групп компанид 5 жил ажилласан ажилтны нэрийн дансанд 500 ширхэг хувьцаа байршсан. Энэ нь өнөөдрийн ханшаар 511,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг ажилтан эзэмшиж байгаа юм. Гэхдээ зөвхөн мөнгөн дүнгээр хязгаарлагдахгүй хөрөнгийн зах зээлд шинэ оролцогчдыг нэвтрүүлэх, компанийнхаа эзэн нь байх, ил тод нээлттэй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг болно гэж зах зээлийн шинжээчид онцолсон юм.

Тус компанийн хувьцааны нэгж үнэ 2016 он 436 төгрөг байсан бол өдгөө134,7 хувиар өсөж, 1023 төгрөгт хүрчээ. АПУ ХК-ийн ТУЗ 4-р сарын 30-нд хуралдах товтой байна.

    Шунхлай Групп өдгөө үйлдвэрлэл, худалдаа, технологи гэсэн нийт 8 чиглэлд 30 гаруй  компаниудыг хамруулан үйл ажиллагаа явуулж жилдээ ₮2.5 их наядын борлуулалт хийж, улсын төсөвт ₮630 тэрбумын татвар хураамж төлдөг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20