Ц.АДЪЯАСҮРЭН: ОЗОНЫ ДАВХАРГА ЭРГЭН НӨХӨГДӨЖ БУЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙНА


Озон задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 16-ныг "Нарны ивээл дэх Дэлхийн амьдрал" сэдвээр Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖЯ, Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал хийлээ. г хэвлэлийн бага хуралд БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны захирал Ц.Өсөхжаргал болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Озоны давхарга нь нарнаас ирэх хортой хэт ягаан туяанаас манай гараг, хүн төрөлхтөнг хамгаалж, дэлхийн амьдарлыг хэвийн байлгахад тусалдаг эмзэг хийн "бамбай" гэдгийг Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн онцоллоо. Мөн тэрбээр "Нарын хэт ягаан туяаны хэмжээ нэмэгдвэл дэлхийд сөргөөр нөлөөлнө. Ургамал давжаарч, хүмүүсийн дунд нүд, арьсны өвчин ихэсдэг. Тийм учраас нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг озоны давхаргыг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалж хүмүүс хөргөлтийн янз бүрийн системийг хэрэглэдэг болсон. Гэвч хөргөлт хийдэг бодис нь озоныг задалж байдаг аюултай. Тэр утгаараа Монреалийн Протоколын хүрээнд озонд сөргөөр нөлөөлдөг хөргөлтийн бодисыг шат дараатай сольж байгаа бөгөөд 2030 он гэхэд бүрэн хамгаалах хэмжээнд хүрнэ. Нэмж хэлэхэд, НҮБ-ын Ерөнхийлөгч Бан Ги Мүн Монреалийн Протоколыг хамгийн сайн хэрэгжиж байгаа хэлэлцээр хэмээн дүгнэсэн байдаг. Түүнээс гадна 2017 онд Монреалийн Протоколын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан озоны давхарга, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөтэй озон задалдаг бодисуудыг 99-өөс илүү хувиар бууруулах олон улсын гэрээг байгуулах талаар зөвшилцөлд хүрчээ. Одоогоор Монреалийн Протоколд дэлхийн 197 орон нэгдэн орсон байдаг байна. Мөн өнөөдрийн байдлаар агаар мандалд агуулагдах озон задалдаг бодисын агууламж тодорхой хэмжээгээр буурч, озоны давхарга эргэн нөхөгдөж буй шинж тэмдэг илэрч эхэлсэн ба энэ зууны дундуур нөхөн сэргэх төлөвтэй байна" гэв.

Түүнээс гадна 2016 онд Монреалийн Протоколд оруулсан Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу уур амьсгалын өөрчлөлт, Дэлхийн дулааралд нөлөөтэй гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) төрлийн бодис буюу озоны давхаргад халгүй боловч уур амьсгалын өөрчлөлтөд үлэмж их нөлөөтэй хүлэмжийн хийнүүдийг бууруулах талаар Монреалийн Протоколын Талууд харилцан зөвшөөрч, хэлэлцээр хийж чадсан байна. Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монреалийн Протокол нь цаашдаа озоны давхаргыг үргэлжлүүлэн хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулсаар байх аж.

Эцэст нь нэгэн тоон баримт дурдахад, одоогийн байдлаар озоны цоорол нийт 28 сая ам км хэмжээтэй байгаа юм байна. Антарктид, Гималайн нуруу зэрэг газарт үүсдэг аж. Гэхдээ озоны давхаргыг хамгаалах ажлын хүрээнд 4 сая ам км хэмжээтэй цоорол эргэн нөхөгдөөд байгаа юм байна. Мөн эрдэмтэд 1970-1980-аад онд озоны давхаргаа цоорсон талаар анх мэдсэн бөгөөд озоны давхаргад цоорхой үүссэнээр нарнаас ирэх хэт ягаан туяаны хэмжээ ихсэж, дэлхийн бүхий л амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцлон тогтоосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 4 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 4 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 5 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 6 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 6 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 7 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 7 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 7 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 8 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 8 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 9 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 9 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 10 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 11 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 12 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 12 цагийн өмнө