Хэдийгээр, улсын өрийн хэмжээ нэмэгдсэн үзүүлэлт гарсан ч, энэ оны 3-р улиралд макро эдийн засагт эерэг дохио ч ажиглагдаж байна. Тухайлбал, Урсгал ба хөрөнгийн данс 465,2 сая ам долларын алдагдалтай, санхүүгийн данс 840,3 сая ам долларын ашигтай гарч, нийт төлбөрийн тэнцэл 201,9 сая ам долларын ашигтай гарчээ. Харин төлбөрийн тэнцлийн аргачлалаар тооцсон худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар өсч, 4,1 тэрбум ам долларт хүрснээр худалдааны тэнцэл сүүлийн 13 улирал дараалан ашигтай гарч байна. Худалдааны тэнцэл ашигтай гарахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна