УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батзандан өөрийгөө ямар эрх мэдэл хэрэгжүүлэхээ ч мэдэхгүй байгаа бололтой. Ямартай ч "сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан нь өөрчлөгдөж, сонсгол зохион байгуулах уу, үгүй юу гэдэг ажлын хэсэг бий болчихлоо" хэмээн их л гомдолтой байгаа аж. Тэрбээр саяхан байнгын хорооны хуралдаан дээр ийнхүү ярьсан бөгөөд түүний яриаг сонссон учир мэдэх зарим нэг хуульчид түүний энэхүү яриаг " Шүүх эрх мэдлийг УИХ-д шилжүүлчихсэн юм уу" гэх асуултыг тавьж буй юм.
Эрхэм гишүүн өөрийгөө хуульч, бусад нь хуульч биш хэмээн омогддог юм билээ. Гэхдээ УИХ-ын гишүүний эрх мэдэл хаана хязгаарлагдаж, хаана нээлттэй байх вэ гэдгээ ч ойлгох ухаан түүнд байхгүй бололтой.
Ингээд түүний яриаг та бүхэндээ хүргэе.
Б.Ирээдүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна