Эмэгтэйчүүдийн жирэмснээс хамгаалах эмийг 1951 онд зохион бүтээсэн бол эрчүүдийн хувьд бэлгэвч, үрийн суваг боохоос өөр ямар ч арга бодит амьдралд нэвтрээгүй байна. Тэгвэл Их Британийн эрдэмтэд эмнээс илүү үр дүнтэй жирэмснээс хамгаалах тариаг эрчүүдэд зориулан зохион бүтээжээ.
Уг тариа нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийгбүрмөсөн хориглож, хоёр жилийн турш жирэмснээс хамгаалах юм. Өмнө нь гормоноор дамжуулан эр бэлгийн боловсрох явцад саад хийх аргыг туршиж байсан ч булчин өвдөх, сэтгэл гутрах зэрэг сөрөг нөлөө үзүүлжээ. Харин дээрх тариаг сармагчин дээр туршихад 100 хувь найдвартай гэдэг нь нотлогдсон байна. Их Британийн нөхөн үржихүйн нийгэмлэгийн профессор Адам Балин "Тариаг хийхэд ямар ч сөрөг нөлөө байхгүй. Бид удахгүй хүн дээр туршина. Гель хэлбэртэй тарилга нь үрийн хоолойд эр бэлгийн эс боловсрох явцыг хориглоно" хэмээн ярьжээ.
Өмнө нь Энэтхэгийн "The Parsemus Foundation" байгууллагаас эрэгтэй хүний үрийн сувагт полимер нэгдэл бүхий гель шахах аргыг танилцуулж байсан юм. Гель нь үрийн сувгийн хэсэг газрын ханыг бүрхэж бэхлэгдсэнээр 10 жил хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна