Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ

М.Төгөлдөр
2024/04/25

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгасан байна.

Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог. 2023 онд 79 аж ахуй нэгж 14 улсаас 10212.38 тн, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тн бэлэн хоол, гоймон оруулж ирснээс 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос оруулж ирсэн байна.

Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1, бэлэн гоймон импортлогч 9 аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт хэмжил зүйл газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ.

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Мөн нэр бүхий 8 газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж,  зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.12
2024/04/25
0
0
тийм ш дээ зарж байгаа шдээ. хуурамч эм чинь хор биздээ. алуурчид
Хариулах
139.5.219.12
2024/04/25
0
0
мөнгө олж л байвал хор ч зарна.
Хариулах
66.181.189.175
2024/04/25
0
0
Монголчууд бие биендээ дургүй хайргүй. Доллар юань еэн вон бүгд ханш буугаад л байх тусам юмны үнээ улам л нэмээд байдаг. Эдийн засагаа шуналаасаа болж алж байгаа. Чи юмаа хуучин үнээрээ авсан ч үнийг нэмээд зарах тусам бусад юмны чинь дагаад л өснө. Тэгчихээд юмны үнэ өсчихлөө. Хүнсний үнэ өслөө гэж хуцалдана. Эргэх эргүүлэг шиг чи өсгөлөө гээд бусад чиний хэрэглээний авдаг юмны чинь үнэ өссөөр л байна. Үнээ өсгөхгүй байгаа хэд л хохирж байна. Уг нь бид бие биенээ бодоод ханшаа буулгаад сурчихвал бүх юмны үнэ буугаад амьдралд чинь хэрэгтэй дээ.
Хариулах
2405:5700:311:53ab:f995:3508:b043:993c
2024/04/25
0
0
хугацаа нь дууссан бараа дэлгүүрүүдэд байж л байдаг, энийгээ өдөр бүр байг гэхэд ядаж 7 хоног бүр байнга шалгаж байхгүй л бол ... гэнэт ухаан орсон юм шиг ингэж хааяа нэг шалгачихаад сүр бадруулаад нэмэргүй дээ, энэ мэдээнд гарсныг бол 7 хоногийн дараа гэхэд бүгд мартана даа
Хариулах
Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 19 минутын өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 1 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 3 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 3 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 4 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 4 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 5 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 6 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 7 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 7 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 8 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 23 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр