Энэтхэгийн Саланпур хотын Читаранжан хэмээх алслагдсан дүүргийн эмнэлэгт "mermaid" буюу загасан биетэй хүүхэд төрж, дөрөвхөн цагийн дараа амьсгал хураажээ.Хүүхдийн ээж нь 23 настай Мушука Биби хэмээх залуухан бүсгүй юм. Тэрээр хүүхдийнхээ хүйсийг ч мэдэлгүй алдсандаа харамсан гашуудаж байгаа ажээ. Эмч нарын хэлж буйгаар Мушука Биби мөнгөгүй гэдэг шалтгаанаар жирэмсэн байхдаа нэг ч удаа эмнэлгийн хяналтад орж байгаагүй гэнэ.
Шинжлэх ухаанд тодорхойлсноор цээжин бие нь эрүүл боловч бүсэлхийнээс доошхи хэсгээрээ холбоотой төрөх энэ үзэгдлийг "Сиреномели" хэмээх маш ховор төрлийн өвчин гэж үздэг. Ийм өвчин 100 мянган төрөлтөд нэг удаа тохиолддог байна.Одоогоор дэлхийд таван ийм тохиолдол бүртгэгджээ.
2004 онд сиреномели өвчтэй төрсөн Перу улсын иргэн Милагрос Церрон охин мэс заслын ачаар алхаж чаддаг болсон юм. Охиныхоол боловсруулах, шээс зайлуулах тогтолцоо болон бэлэг эрхтэний хөгжил нь хэвийн бус байжээ
.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна