"Starbucks" компанийн Аргентин дахь салбар кафед үйлчлүүлэгчид өөрсдөө ч мэдэлгүйгээр криптовалютын сүлжээнд нэвтэрч байсныг илрүүлжээ. Учир нь хакерууд тус кафе рестораны үнэгүй "wi-fi" сүлжээгээр интернэтэд холбогдсон хүмүүсийн гар утсанд чөлөөтэй нэвтэрч байжээ. Тус кафед Нью-Йоркийн технологийн компанийн ажилтан зочлох үед зөөврийн компьютерт нь биткоин олборлох хуурамч код ирүүлснээр энэ хэрэг илэрсэн ажээ. Одоогоор тэдгээр үйлчлүүлэгчид хувийн мэдээллээ алдаж, хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байна.
Энэ үйл явдал нь нийтээрээ үнэгүй хэрэглэдэг "wi-fi" сүлжээ маш аюултай болохыг харууллаа. Цаашид цахим санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд үүнийг анхаарах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Биткоин нь програм хангамж хэлбэрээр цахим орчинд төлбөр тооцоо хийхэд зориулсан цахим валют гэж тодорхойлогддог. Зарим улс оронд үүнийг бодитоор ямар нэгэн төлбөрийн хэрэгсэл эсвэл валют болж илэрхийлэгдэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хориглох шийдвэр гаргасан юм. Нөгөө талаар интернэт шилжүүлэг, гүйлгээг биткоиноор хийх нь иргэдэд эрсдэл учруулж болзошгүй гэж үздэг байна.
Эх сурвалж: BBC.com
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна