Канадын иргэн Херберт, Одри нар 73 жил нэгт гэрт амьдарсан ч залуу цагийнх шигээ дотно хэвээр ажээ. Нөхөр Херберт нь насны доройтолд орж, сэтгэцийн өвчнөөр шаналах болсон тул 45 минутын дараа асрамжийн газарт очих гэж байгаа нь энэ юм. Хосууд бие биенээ үнсээд үдэж буй энэ агшинг охин Дианни баталгаажуулж, гэрэл зураг дарсан байна. Одри эмээ нөхрөө шинэ газар очоод өөр эмэгтэйчүүдтэй байна гэж бодохоор хардаж, харамлаж байсан гэнэ.
Охин Дианни "Насаараа хамт амьдарсан ээж, аав хоёр минь салах боллоо. Өндөр настнуудыг заавал асрамжийн газар аваачиж сувилдаг энэ тогтолцоог ёс зүйгүй, харгис үйлдэл гэж бодож байна" хэмээн ярьсан байна. Харин Одри эмээ "Энэ шинэ жил миний амьдралдаа үзсэн хамгийн муухай баяр болох нь ээ" хэмээн гуниглаж сууна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна