Зуухан дээр хуурч болгосон эсвэл хайруулын тавганд шарсан мах сэтгэцийн өвчинд нөлөөлж магадгүй гэсэн саналыг Америкийн судлаачид дэвшүүлжээ. Эрдэмтэд хулгануудад шарж, хуурсан мах идүүлэн туршиж үзэхэд тархин дахь уургийг алдагдуулж, мэдрэлийн үйл ажиллагааг доройтуулж байгааг тогтоожээ. Мөн ийм төрлийн бүтээгдэхүүнийг багаар идүүлж үзэхэд хулгануудын сэтгэн бодох чадвар болон биеийн ерөнхий сайдал сайжирсан ажээ. Шарсан мах идсэнээр аажмаар бидний хэлж заншсанаар насны доройтол буюу сэтгэцийн эмгэгэд нөлөөлдөг гэж үзэж байна. Тиймээс амьтан дээр хийсэн дээрх туршилтыг мах их хэрэглэдэг 60 гаруй хүн дээр туршихад мөн адилхан үр дүн гарчээ. Гэхдээ энэ судалгаанаас мах иддэг хүн сэтгэцийн өвчтэй болно гэж шууд дүгнэж болохгүй бөгөөд нотолгоог цааш нь баяжуулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна