Сүүлийн үед бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөс гадна салхин цэцэг, гар, хөл, амны халдварт өвчнөөр өвчлөх явдал аймгийн хэмжээнд элбэг байгаа аж. Аймгийн НЭ-ийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 53 хүүхдийн 40 нь хатгаатай, үлдсэн нь гар, хөл, амны өвчлөлтэй байна.
Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан иргэдийн хөл хөдөлгөөнийг дагаад халдварт өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул НЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Пүрэвжав дараах анхааруулгыг өгч байна. Тэрбээр: "Өнгөрсөн жилийн сар шинийн баяраар бага насны хүүхдүүд гар, хөл, амны өвчнөөр өвчлөх нь их байсан. Энэ өвчин нь агаар дуслын замаар болон ахуйн замаар халддаг учир эцэг эхчүүд хувийн ариун цэвэр сайн сахиж, хүүхдүүдийнхээ гарыг тогтмол угааж өгч байх хэрэгтэй. Мөн согтууруулах ундааны хэрэглээ болон анхаарал болгоомжгүйгээсээ үүдэн иргэдийн осол гэмтлийн тохиолдол нэмэгддэг тул осол гэмтэл, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна