Сар шинийн уур амьсгал орж нийслэл хөл хөдөлгөөн ихтэй байна. Ялангуяа тэмдэглэлт баярууд дөхөхөөр худалдаа үйлчилгээний үнэ ханш дагаад өсдөг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг жишгээр авто машины угаалгын үнэ өсчээ. Нэг өдрийн дотор л авто угаалгын үнэ таван мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Авто машинаа угаалгахаар дугаарлаж буй иргэд хотын хөдөлгөөнд улам бүр ачаалал нэмж байв. Өнгөрсөн оны байдлаар нийслэлд 160 гаруй авто машины угаалгын газар үйлчилгээ явуулдаг гэж бүртгэгдсэн ба үүнээс тал хувь нь л албан ёсны бүртгэлтэй гэж Ус сувгийн удирдах газраас мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна