Нью Йоркийн загварын 7хоногийн үеэр "AnaOno" дотуур хувцасны компани #Cancerland-show буюу "хавдаргүй улс" шоу алдартай одуудгүйгээр зохион байгуулагдлаа. Энэ удаа тус компани хөхний хавдартай болон энэ хавдраар өвчилж байсан эмэгтэйчүүдийг загвар өмсөгчөөр шалгаруулж авчээ. #Cancerland нь Нью Йорк хотод байдаг ашгийн бус байгууллага бөгөөд хөхний хавдар болоод түүний аюул, энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг татах зорилгоор ийм ажлыг зохион байгуулж байна. Тиймээс тэд энэ жил хоёр дахь удаагаа дотуур хувцас үйлдвэрлэгч "AnaOno" компаний дизайнер, өмнө нь хөхний хорт хавдраар өвчилж байсан Дана Донофрийтэй хамтран шоу зохион байгуулж байгаа юм. Тэд энэ удаагийнхаа дотуур хувцасны коллекцийг химийн эмчилгээ хийлгэж байсан болоод хийлгэж байгаа эмэгтэйчүүдэд зориулан гаргасан бол загвар өмсөгчид тайзан дээр хагалгааныхаа сорвийг ил гарган явсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна