Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн иргэдтэй уулзалт хийсний дараа орон нутгийг зорьсон билээ. Тэрбээр энэ сарын 21, 22-ны өдрүүдэд орон нутагт томилолтоор ажиллах юм байна. Тодруулбал, маргааш 13:00 цагаас Сэлэнгэ, 18:00 цагаас Дархан-Уул, 22-ны 12:30 цагаас Зүүнхараад иргэдтэй тус тус уулзах аж. Ерөнхийлөгч иргэдтэй уулзаж олон талын асуудлаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна