НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫН УУЛЗАЛТАД МОНГОЛООС ХОЁР СУДЛААЧ ОРОЛЦОНО


Энэ жил Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Монгол Улсаас АШУҮИС-ийн багш, залуу судлаач, анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар оролцохоор сонгогджээ.

Ирэх зургадугаар сарын 24-29-ний өдрүүдэд Констас нуурын эрэг дээр болох энэхүү уулзалтад 35 хүртэлх насны 600 шилдэг оюутан, докторант, залуу эрдэмтэд оролцох юм байна. Анагаах ухаан, физиологийн чиглэлээр зохион байгуулагдах өнөө жилийн уулзалтад 84 орны төлөөлөл оролцох бөгөөд анагаах ухааны чиглэлээр анх удаа Нобелийн шагналт 43 эрдэмтэн ирнэ гэдгээ мэдэгджээ.

Линдаугийн Нобелийн шагналтны уулзалтыг Зохион байгуулах зөвлөлийн Ерөнхийлөгч, хатагтай Коунтэс Беттина Бернадотте: "Энэ зун шилдэг судлаачдынхаа залгамж халааг дахин нэг удаа урих болж байна. Бид 80 гаруй үндэстний төлөөллийг Линдауд нэгэн дор ирүүлж, залуу үеийнхэн маань санал, бодлоо идэвхитэй солилцохоос гадна үндэстэн хоорондын хил хязгааргүй уулзалт болохыг онцлон тэмдэглүүштэй юм. Ялангуяа залуу судлаачдын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаад талархаж байна" гэжээ.

Дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 130 гаруй байгууллага-академиуд, их сургууль, сангууд өөрсдийн дотоод шалгаруулалтын үндсэн дээр энэ уулзалтад оролцогчдыг сонгож, томилон ирүүлжээ. Берлин дэх Чаритын их сургуулийн нян судлал, дархлаа судлалын профессор бөгөөд Макс Планкийн Халдварын биологийн хүрээлэнгийн захирал, профессор Стефан Кауфман Н.Е.: "Миний хувьд сонгон шалгаруулалтыг хүндхэн болгосон ийм олон чадварлаг залуусаас уулзалтад оролцох төлөөллийг үнэлж сонгосондоо баяртай байна" гэжээ. Профессор Стефан Кауфман Н.Е. бол Зөвлөлийн гишүүн бөгөөд уулзалтыг даргалах хоёр эрдэмтний нэг, Линдаугийн уулзалтын хөтөлбөрийн төслийг боловсруулах давхар хариуцлагыг хүлээсэн хүн юм.

Уулзалтын үеэр Нобелийн шагналтнууд оролцогчдын асуултад хариулж, залуу судлаачид өөрсдийн судалгааны дүнгээс Нобелийн шагналтнууд болон эрдэмтдийн төлөөлөлд танилцуулах юм байна.

Линдаугийн уулзалтад 2017 онд шинээр Нобелийн шагнал хүртсэн гурван эрдэмтэн оролцох болно. Тэд бол "Дотоод цаг" бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн биологч Майкл Росбах, Майкл Янг болон Герман-Америкийн химич Иоахим Франк нар юм. "Дотоод цаг"-ийн зэрэгцээ Линдаугийн 68 дахь уулзалт дээр ярилцах нэг гол сэдэв бол "Үнэнийг тогтоосны дараа л нийтлэх эрин" буюу ген заслын эмчилгээтэй холбоотой эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн тухай байх юм байна.

Линдаугийн Нобелийн шагналтантай хийх уулзалт анх 1951онд болсноос хойш залуу судлаачид туршлага солилцох, харилцаа холбоо тогтоохыг нь болон тэдний хүсэл тэмүүллийг дэмжиж ирсэн уламжлалтай.


Эх сурвалж: ШУА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 7 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 7 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 7 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 9 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 9 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 9 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 9 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 10 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 10 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 10 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 11 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 11 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 13 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 14 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 14 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 14 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 14 цагийн өмнө