Өнөөдөр буюу гуравдугаар сарын 9-ний өглөө 08:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд "Subaru impreza" маркийн автомашин нь "H.Aero city" маркийн том оврын автобустай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа. Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим настай жолооч, зорчигч нарын нийт гурван хүний амь нас хохирчээ. Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад хийхгүй байхыг замын цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна