2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 65,704 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Хөвсгөл Алтан Дуулга' (ADU+14.95%) болон 'Хай Би Ойл' (HBO+14.78%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Дархан Нэхий' (NEH-2.27%) болон 'Шарын Гол' (SHG-1.96%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр 'TOP 20' индекс 20800.77 нэгж болж 0.53 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,513,300,032,414 төгрөг боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна