"Хоёр эмэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсөн алуурчин бүх насаараа хоригдоно. Өнгөрсөн даваа гаригт Лайпциг хотын дүүргийн шүүх 43 настай Марий С, 40 настай Ани Б нарын амийг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож, 39 настай Д.Довчинд бүх насаар нь хорих ял оноолоо" хэмээн "Bild" мэдээлжээ. Гэмт этгээд хохирогч бүсгүйчүүдийг боомилж, улмаар мөчилж хөнөөсөн байна.Одоогоос 13 жилийн тэртээ Монгол Улсын иргэн Д.Довчин Германд очиж, мужааны мэргэжил эзэмшээд, 2013 оноос Лайпциг хотод амьдарч эхэлжээ. Гэвч хэдэн жилийн өмнөөс эхнэр, хүүхдээсээ тусдаа амьдрах болсон байна. Хэргийг сануулахад, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Германы хууль сахиулах байгууллагынхан Д.Довчинг Лайпциг хотын Линденау дүүрэгт орших Деммерингийн гудамжин дахь гэрээс нь баривчилжээ. Энэ үеэр гэрт нь нэгжлэг хийсэн бөгөөд Д.Довчин 40 настай Ани, Португалийн иргэн Марий нарын амийг хөнөөснөө хүлээсэн байдаг.
.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна