Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 11940 эх амаржиж, 12017 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 /17.0 хувь/, амьд төрсөн хүүхэд 1744 /17.0 хувь/ нэмэгдсэн байна.
Энэ оны хоёрдугаар сард 5707 эх амаржиж, 5746 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 526 /8.4 хувь/, амьд төрсөн хүүхэд 525 /8.4 хувь/ тус тус буурчээ. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний хоёр сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 /6.7 хувь/, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 13 /6.3 хувь/ нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны хоёрдугаар сард 94 болж, өмнөх сараас 2 /2.1 хувь/, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 108 болж, 5 /4.4 хувь/ тус тус буурсан байна. Энэ оны эхний хоёр сард нэг эх энджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна