Х.НЯМБААТАР ГИШҮҮНИЙ ХЭЛСЭН ШИГ ТЭРБУМ, ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ ШҮҮГЧИД


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо "Таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий. Намайг ингэж хэлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргах байх" гэсэн.

Харин авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны сайтдаа байршуулсан байна.

Уг хөрөнгө орлогын мэдүүлэгт шүүгч нарын жилийн орлого болон орон сууц, машин, гэр бүлийн нийт орлого зэрэг хөрөнгө орлоготой холбоотой бүхий л мэдээллийг хавсаргасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын жилийн нийт орлого 248 сая 392 мянган төгрөг. Тэрээр "Land Rover" нэг, "Range Rover" нэг,"Toyota Highlander" нэг, "Toyota Land Cruiser 70" нэг, "Nissan Murano" нэг буюу нийт таван автомашинтай, дөрвөн орон сууцтай гэж мэдүүлжээ.

Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурийн нийт орлого 149 сая 921 мянга төгрөг бөгөөд өндөр орлоготой шүүгчдийн тоонд багтаж байна.

Тус шүүхийн шүүгч Д.Ганзориг "Lexus 470" нэг ,"Toyota, Land Cruiser 80" нэг, "Toyota Prius" нэг, "Газ 66" нэг буюу нийт дөрвөн автомашинтай бол шүүгч Л.Атарцэцэг дөрвөн орон сууц, шүүгч Б.Батцэрэн дөрвөн орон сууц, шүүгч Ч.Тунгалаг, Х.Сонинбаяр нар тус тус дөрвөн орон сууцтай гэж мэдүүлжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгч Н.Долгорсүрэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зургаан орон сууцтай хэмээн мэдүүлсэн нь бусад шүүгчдээс хамгийн олон орон сууцтайд тооцогдож байна.

Дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын дунд бусдаасаа өндөр орлоготой шүүгчдийн тоонд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг 115 сая 200 мянган төгрөгийн орлогоороо багтжээ.

Мөн шүүгч Ж.Эрдэнэчимэгийн нийт орлого 139 сая 131 мянган төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарын нийт орлого 114 сая 985 мянган төгрөг байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал 809 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай. Харин дансны үлдэгдэл хадгаламж, бэлэн мөнгө нь нийтдээ хоёр тэрбум төгрөг гэж мэдүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханчимэг 400 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц болон 471 сая төгрөгийн бэлэн мөнгөний хадгаламжтай аж.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын нийт орлого 137 сая 118 мянган төгрөг ажээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандахын нийт орлого 154 сая 768 мянган төгрөг бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулууны нийт орлого 137 сая 21 мянган төгрөг байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгч Д.Оюумаагийн нийт орлого 159 сая 92 мянган төгрөг аж.

Орон нутагт Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэлийн нийт орлого 105 сая 936 мянган төгрөг бөгөөд бусад орон нутгийн шүүгч нараас харьцангуй өндөр дүнтэй байна.

Орон нутгийн шүүгч нараас хамгийн олон орон сууцтай буюу таван орон сууцтай хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлсэн нь Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар байлаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 1 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 1 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 1 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 3 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 3 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 3 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 3 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 4 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 4 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 4 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 5 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 8 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 8 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 9 цагийн өмнө