Д.КЁКҮШЮЗАН БАТБАЯР КРИПТОВАЛЮТ ОЛБОРЛОХ ЧИГЛЭЛД МОНГОЛДОО ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ
УИХ-ын гишүүн асан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр өнгөрсөн намар япон улсаас хөрөнгө оруулалт татаж, монголдоо нэгэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаа тухайгаа мэдэгдэж байсан. Тэгвэл, Д.Кёкүшюзан Батбаяр энэ удаад криптовалют буюу цахим мөнгө олборлох чиглэлээр хөрөнгө оруулалт татаж, энэ чиглэлд нэгэн шинэ алхам хийхээр төлөвлөж байгаа юм. Эрчим хүчний болон газар нутгийн нөөц ихтэй ОХУ энэ төрлийн бизнесийг бодлогоор дэмжиж байна. Монгол Улсын хувьд эрчим хүчний нөөцтэй, бүс нутгийн давуу байршлаа ашиглан блокчайн технологийг хөгжүүлэх, цахим мөнгийг үйлдвэрлэхэд олон улсын хөрөнгө оруулагчдыг татах таатай боломжтой орон юм.Иймээс энэ чиглэлээр Азидаа тэргүүлэх, Азийн томоохон корпорациудын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх алхмыг ийнхүү хийж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна