"ТӨРИЙН АЛБЫГ НАЙЗАН ДУНДАА ХАШДАГ ҮЗЭГДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО" ГЭВ


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах албан томилолт олон ястны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас эхэллээ.

Ерөнхий сайд тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга нутаг орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг "Хариуцлагын жил" болгон зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч байхыг онцгойлон анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг "Судлая" гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстойг анхаарууллаа.

Дарга, тухайн албан тушаалтан иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ алхам тутамдаа санаж, тэдэнд үйлчлэх ёстой гэв. Төрийн албыг найзан дундаа хашдаг, дарга, цэргийн ялгаа алдагдсан хавтгай үзэгдлийг таслан зогсоож, зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой гэлээ.

Сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг тухай бүр нь урамшуулж, саар ажилласан нэгэнд хариуцлага тооцдог байхыг аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд чиглэл болгов.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжихийг сануулж, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо.

Аймгийн удирдлагууд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Мөст- Эрдэнэбүрэнгийн замын ажлыг эхлүүлэх, "Ховд" дулааны станцын хүчин чадлыг нэмэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, онгоцны нислэгийг НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа. Мөн шатахууны тээвэрлэлтийг нээлттэй болговол тийзны үнэ 10-20 хувь хямдрах боломжтой тухай танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажиллагсадтай уулзаж, яаралтай түргэн тусламжийн автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Засгийн газар эмч, багш нарын цалинг нэмж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ. Тэрээр мөн өдөр аймгийн Онцгой байдлын газрын ажилтай танилцлаа.

Баруун бүсийн тулгуур Ховд аймаг 87 мянга гаруй хүн амтай. 3 сая гаруй малтай. Малаа таван төрөлд өсгөсөн. 283 аж ахуйн нэгж 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 1,300 гаруй ажлын байр шинээр бий болгосон.

Нүүрсний үнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хямд үнээр нийлүүлдэг байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 5 минутын өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 8 минутын өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 24 минутын өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 3 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 3 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 3 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 4 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 6 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 7 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 7 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 7 цагийн өмнө