Нигерийн хэт даврагч "Боко Харам" бүлэглэл өнгөрсөн сард Дапчи тосгоны сургуулиас 110 охиныг хулгайлсан билээ.Тэгвэл армийнхан террористуудын хулгайлсан охидыг чөлөөлсөн талаар "CNN" агентлаг өгүүлэв."Хулгайлагдсан 101 охин гэртээ эсэн мэнд харьцгаасан" хэмээн албаныхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.Охид хулгайлагдсан үедээ хүндхэн нөхцөлд байсан бөгөөд ойролцоогоор таван охин нас барсан гэнэ. Мөн Христийн шашинтай хэд хэдэн охин сураггүй алга болцгоожээ.Гэртээ харьцгаасан охид гоёлын хувцсаа өмсцгөөгөөд нийслэл Абужа хотноо очиж, Ерөнхийлөгч Мухаммед Бухаритай уулзахаар ниссэн гэнэ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна