6 жилийн дараа плэй оффт орох эрхээ авсан Филлигийн залуучууд талбайн давуу талтайгаар хасагдах шатанд орхын тулд Пистонсыг заавал хожих шаардлагатай байсан юм.
Талбайн эздийн хувьд үлдсэн бүх тоглолтондоо хожиж мөн Бакс үлдсэн тоглолтууддаа хожигдож байж хасагдах шатанд орох хэцүүхэн боломжтойгоор тоглолтыг эхлүүлсэн. Хэдийгээр бүх одод төвийн тоглогч Жоэл Эмбийдээ гэмтэлд алдаад байгаа ч Филадельфигийн залуучууд сайн тоглолтоо үзүүлэн 11 дарааллан хожил байгуулчихаад байсан юм.
76-чууд 12 дараалласан ялалтаа эцсийн мөчид байгуулснаар Плей опп-т талбайн давуу талтай оролцохоос гадна Дорнод бүсийн №3-т бичигдэж байгаа Кавстай хожил хожигдол тэнцэж ирсэн юм.
Тэд 4 сарын -7нд Кливлэндыг талбайдаа хүлээж авах учиртай. 2 багийн аль хожсон нь бүсийнхээ №3-р гарах боломжтой болж ирнэ.
Харин Пистонсын хувьд ийнхүү албан ёсоор плэй оффт шалгарах боломжгүй боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна