Өрнөдийн орнуудтай харилцаа муудсан шалтгаанаар гадаадад суралцаж байгаа оюутнуудаа буцаж ирэхийг ОХУ-ын засгийн газрын агентлаг уриалжээ.Хилийн чанадад байгаа иргэддээ анхаарал тавьдаг Россотрудничество засгийн газрын байгууллага дөрөвдүгээр сарын 16-наас "Highly Likely Welcome Back" гэсэн уриатай аян өрнүүлж эхэлсэн байна."Highly Likely" гэсэн нэр нь Өрнөдийн удирдагчдын сүүлийн үед хэрэглэж байгаа үгийг элэглэсэн бололтой.Тухайлбал Британий ерөнхий сайд Тереза Мэй тагнуулын экс ажилтныг хордуулсан хэргийг Оросын эрх баригчид үйлдсэн байх "өндөр магадлалтай" (Highly Likely) гэж хэлж байсан. Мөн Вашингтон саяхан Сирид хийсэн пуужингийн цохилтоо Башар аль Ассад химийн зэвсэг хэрэглэсэн байх "өндөр магадлалтай" гэж зөвтгөж байв. Мөн уг ажиллагаа нь Сирийн химийн зэвсгийн байгууламжуудыг устгасан байх "өндөр магадлалтай" гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна