Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусч байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэн бүр газар эзэмших хуулийн хугацааг 10 жилээр сунгах шийдвэр гаргажээ.Иргэд 2002 оноос хойш 570 мянган га газар өмчилж авснаас 170 мянган га газартаа иргэд гэрчилгээ аваагүй байна. Учир нь хөдөө, хээр газар өмчилж авсан байна. Нийт иргэдийн 13 хувь нь газраа өмчилж авчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна