ИРГЭД ШИНЭ БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ ГАРДАН АВСАН БАЙНА


Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцыг буулган шинээр ашиглалтад орсон "Шинэ гэр түншлэл" ХХК-ны 152 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орлоо. Ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай 6, 7, 8 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлж гүйцэтгэгч компани сууц өмчлөгчидтэй 3 талт гэрээ байгуулсан юм. Өнгөрсөн оны 4 сард барилгыг буулгаж, барилга угсралтын ажлыг 12 сарын дотор хийж гүйцэтгэн 152 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг орон сууцанд хуучин байранд амьдарч байсан 70 өрх хамрагдах бөгөөд өнөөдөр төлөөлөл болсон иргэдэд орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө.Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын дарга Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байсан 70 өрх өнөөдөр шинэ байрандаа орж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр бүрэн хангагдлаа. "Аз жаргалтай хот" хөтөлбөр нийслэлийн хэмжээнд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган шинээр барих ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллана. Энэ ажил зөвхөн нийслэлийн хийх ажил биш. Иргэд, хувийн хэвшил харилцан ойлголцож хамтран ажилласнаар амьдрах орчноо сайжруулах сайн талтай юм" гэж ярилаа.Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцны зориулалттай 234 барилга байгаа юм. Эдгээр барилгуудад 6321 өрхийн 21500 гаруй иргэд оршин сууж байна. Нийслэлийн Засаг даргын 11 удаагийн захирамжаар 6 дүүргийн шаардлага хангахгүй 138 барилгыг буулган, дахин барилгажуулах шийдвэр гарсан. Энэ оны эхний улирлын байдлаар 292 айлын 18 орон сууцыг буулгаж, 453 айлын 4 орон сууцыг шинээр ашиглалтад оруулаад байна. 2018 онд 727 айлын 8 орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 2 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 2 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 4 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 4 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 4 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 4 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 5 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 5 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 5 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 6 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 8 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 8 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 9 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 9 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 9 цагийн өмнө