Урьд шөнө СБД-18 хорооны нутагт "хүргэж ирсэн таксины жолооч хүчиндлээ" гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага ажиллажээ. Хэргийн газарт СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээс шуурхай шалгахад 24 настай Б-г таксины жолооч Б нь согтуу биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэнийг илрүүлжээ. Хэргийг одоо цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа таксинд суухдаа болгоомжтой байхыг албаныхан анхааруулав
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна