ОСОЛ ГАРГАСАН ДИПЛОМАТЧИЙГ ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОЖЭЭ


Пакистаны эрх баригчид АНУ-ын дипломатчийг өнгөрсөн сарын 7-нд замын хөдөлгөөн оролцож байхдаа осол гаргаж, мотоциклтэй залуугийн аминд хүрсэн гэгдэж буй АНУ-ын цэргийн атташе Жосеф Эмануэл Холлыг хилээр гарахыг нь хориглосон талаар "ВВС" агентлаг мэдээллээ.Хяналтын камерийн тусламжтай түүнийг осол гаргасан цагаан өнгийн автомашиныг жолоодож явсныг тогтоожээ. Тэрбээр улаан гэрлээр гарч улмаар, мотоциклтэй эрийг дайрчээ.

Исламабад хотын хойд хэсэгт болсон дээрх ослоор Атээк Байг гэх 22 настай залуу амиа алджээ. Хохирогчийн эцэг Исламабад хотын шүүхэд гомдол гаргасан байна.

Цагдаагийнхан энэхүү хэрэгтэй холбогдуулан Жосефийг баривчлах хүсэлтэй байгаа боловч түүний дипломат албаны халдашгүй эрхээс болж, уг ажил гацахад хүрчээ.

"Жосеф жолоо барьж байхдаа согтууруулах ундаа хэрэглээгүй байсан" хэмээн Элчингийн газраас мэдээлсэн байна. Энэхүү үйл явдлаас болж хоёр улсын дунд улстөрийн хурцадмал байдал үүсчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 8 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 8 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 8 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 10 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 10 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 10 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 10 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 11 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 11 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 11 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 12 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 13 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 14 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 15 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 15 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 15 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 15 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 16 цагийн өмнө