​НАЛАЙХ ДАХЬ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ЭНЭ НАМАР АШИГЛАЛТАД ОРОХООР БОЛЛОО


НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ,НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.

Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Тус үйлдвэр нь ашиглалтанд орсноор мал нядлах, мах болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдан зарж борлуулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд жилийн дөрвөн улиралд ажиллах ажээ. Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг "МБҮ" ХХК хийж байгаа юм. Тус үйлдвэр ашиглалтанд орсон тохиолдолд өдөрт 7500 бог, 1500 бод нядлах хүчин чадалтай, энэ салбарт хамгийн сүүлийн үеийн чанар стандартыг хангасан тоног төхөөрөмжийг байршуулан ажиллуулсан үйлдвэр болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ. Мөн үүнийг дагалдан шинээр 700 ажлын байр бий болно гэж тооцжээ.

"МБҮ" ХХК-ийн ерөнхий захирал С.Бямбасүрэн "Бид нийслэлийн иргэдийг 100 хувь эрүүл, чанартай махаар хангаж, боломжийн үнээр авах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мах бэлтгэх үйлдвэрийг нь, худалдааны захтай нь хамт дэлхийн стандартад нийцүүлэн байгуулахаар ажиллаж байна. Энэ төслийг хувийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн. Манай төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот руу орох махыг лабораторын шинжилгээгээр оруулж, үйлдвэрийн аргаар бэлтгэн зориулалтын машинаар тээвэрлэнэ" гэсэн юм.

Мах боловсруулах үйлдвэрийг хотоос зайдуу барихаар төлөвлөсөн ч Баянзүрх, Налайх дүүргийн хитлийн зурвас хэсэгт бюу Налайх дүүрэг рүү зорчих Оргил духалдааны төвийн хойно тус хооронд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Махны үйлдвэрийн дэргэд малын зах баригдахаар төлөвлөгдөж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа "Малын гоц халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд замын постуудыг Налайх дүүргээс зайдуу байрлуулсан байтал энэ төслийн хувьд малын захыг хамтад нь шийдвэрлэсэн нь нийслэл хотруу малын өвчлөл орохгүй гэсэн баталгааг бууруулах эрсдэлийг бий болгож байна. Тиймээс энэ асуудалд анхааран ажиллах ёстой" гэсэн санал илэрхийллээ.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан "Нийслэлийн иргэдийг эрүүл баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангах хөтөлбөрийн бий. Үүний хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт махны үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийгдэж, дөрөвдүгээр улиралд үйл ажиллагаа нь эхлэхээр төлөвлөгдөж байна. Энэ ажлыг хөрөнгө оруулалтын талаас нь дэмжих шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаараа нийслэлийн нутаг дэвсгэрт амьд малын зах ажлуулах асуудлыг эргэж харах ёстой. Үүний улмаас малын гоц халдварт элдэв өвчин нийсллэ хотруу орох магадлалтай. Тиймээс нийслэл болон хөрөнгө оруулагч талаас ажлаа уяалдуулж, тулгамдаж буй асуудлаа хамтдаа шийдвэрлэх чиглэл өгч байна" гэсэн юм.

Мөн тэрээр махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус үйлдвэрийн захиралд хандан Налайх дүүргийн удирдлагуудтай ойлголцож хамтран ажиллах, үйлдвэр баригдах болон баригдсаны дараах ажиллах хүчийг Налайх дүүргийн иргэдээс сонгон шалгаруулж ажиллуулах чиглэлийг өгсөн бол малын захыг үйлдвэрийн дэргэд биш, сууршлын бүсээс зайдуу байршуулах, үүнтэй холбоотой замын постыг шинэчлэн байгуулах үүргийг Нийслэлийн холбогдох агентлагын дарга нарт хандан өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 16 минутын өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 34 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 42 минутын өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 2 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 3 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 3 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 3 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 3 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 4 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 20 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 20 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 21 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 21 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 21 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 21 цагийн өмнө