Өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах компакт гэрээний төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт зөвшөөрсөн байна.
Гэрээний төслийг талууд нарийвчлан хэлэлцэн тохиролцсон бөгөөд Мянганы сорилтын корпораци Конгресст мэдэгдсэнээр гарын үсэг зурахад бэлэн болох ажээ. Компакт гэрээний хүрээнд 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Тухайлбал, газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах зэргийг гэрээнд тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна