ГИШҮҮД ХУРУУНЫ ХЭЭГЭЭР САНАЛ ӨГДӨГ БОЛНО


УИХ-ын нэр бүхий 16 гишүүн өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төсөл нь гишүүд санал өгөхдөө хурууны хээгээр бүртгэх, хуралдааны зохион байгуулалттай холбоотой байнгын хорооны хуралдааныг бусад байнгын хороо болон чуулганы хуралдаантай давхцуулахгүй байх, УИХ-ын гишүүн чуулганд оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгох байх зэрэг бусад орны жишгийн дагуу өргөн барьжээ. Мөн УИХ-ын гишүүдийн байр сууриа илэрхийлэх, үгээ хэлэх, асуулт авах хугацааг нэмэх, санаатайгаар буруу хариулт өгсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцох, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг байхаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Хуулийн төсөлд техник, технологийн дэвшлийг хэр их ашиглахаар тусгасан бэ. УИХ өөрөө хурдтай биш, шуурхай биш дэлхийгээс хоцроод байна. Байнгын хороодын хуралдаан, ажлын хэсгийн хуралдаануудыг журамлах ёстой. Гадаад, дотоодод яваад чуулганы танхимд суухаас илүү дэлхийн аль ч өнцгөөс хуралдаандаа саналаа хэлдэг байх боломж байгаа. Үүнийг хуулийн төсөлд тусгах уу. УИХ-ын гишүүд хариуцлагын асуудлыг ярихаас гадна удирдлагууд бас хариуцлагатай байх ёстой. Ажлын хэсэг, байнгын хорооны дарга гэх мэт удирдлагын хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Хуульд мэдээлэл, технологийн зарим зүйлийг тусгасан зүйл бий. Гэхдээ гадаадад эсвэл өөр газар явж байгаад санал өгөх технологийн шийдэл тусгагдаагүй. Цаашид санал гаргаад, ийм чиглэлийн техник, технологийн шийдэл байгаа эсэхийг судлах боломжтой.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Энэ удаагийн парламент болд долоо дахь нь. Гишүүд нь хамгийн их таслалт өнгөрсөн парламентаас гурав дахин бага байгаа юм. Хамгийн их хурал тасалдаг гишүүдийн судалгааг иргэдэд нээлттэй болгох ёстой. Манай парламент шиг 76-уулаа үг хэлдэг газар хаана ч байхгүй. Үнэхээр дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол өөрсдөөсөө шударга ёс, хариуцлагатай болгох зорилгоор хуулийн төслийг оруулж ирж байгааг дэмжиж байна.

Ингээд хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө.

12:41 2018-06-14

ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Д.Хаянхярваа гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг хэрэгжих хугацааг баталсан өдрөөс нь хэрэгжүүлээд явах боломжтой гэж үзэж байгаа юм байна. Мөн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр ч төсөл явж байгаа учраас төслүүдийг хамтатган хэлэлцээд явах боломжтой гэж үзэж байгаа юм байна. Зарим гишүүдийн зүгээс хариуцлага, ёс зүйн тал дээр хариуцлага хүлээх гишүүд олон байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох, ёс зүйн чадавхыг нь нэмэгдүүлэх, нийгмийн хүлээлтэд хариулт өгсөн хууль. Төрийн албан хаагч, хувийн компанийн ажилтан ажлаасаа хоцроход л цалингаасаа хасуулах, ажлаасаа халагдах зэрэг арга хэмжээ авхуулдаг. Гэтэл УИХ-ын гишүүд хариуцлага хүлээдэггүй. Энэ хууль эргэж үйлчлэхгүй, батлагдсан өдрөөсөө л хэрэгжээд явна. УИХ-ын гишүүд ч хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой юм.

Гишүүд үг хэлсний дараа санал хурааж, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Одоо УИХ-ын 16 гишүүний өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна.

11:55 2018-06-14

ХУРАЛДАА СУУГААГҮЙ ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТНА

Чуулганы хуралдаанаар Д.Хаянхярваа, Л.Мөнхбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг. Магадгүй гишүүд хууль бус зүйл хэлэх, хууль зөрчсөн агуулгатай зүйл уриалах, бие биенийгээ доромжлох асуудал гардаг. Энэ асуудлаар хуулийн төсөлд юу гэж тусгасан бэ. Мөн санал өгөх асуудлыг хэрхэн зохицуулсан бэ. Гишүүд өөрсдийнхөө кнопоор саналаа өгдөг байх ёстой. Гишүүдийг эгүүлэн татах асуудлыг тодорхой болгож өгнө үү.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг заалттай тухайлан өөрчлөлт оруулаагүй. Ер нь хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл Ёс зүйн дэд хороонд хандана гэсэн заалт оруулж өгсөн. Санал өгөхдөө кноп дарах, хурууны хээ зэрэг асуудлыг оруулаагүй. Зөвхөн хүний өмнөөс санал өгдөг байдлыг зогсоож байгаа. Эгүүлэн татах хүрээнд нийт чуулганы хуралдааны цагийн 3/1-д суугаагүй бол эгүүлэн татах асуудлыг оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Хуулийг албан болон албан бусаар тайлбарладаг. Тиймээс бид өнөөдөр албан бусаар ярьж болохгүй. Ард түмэн үүнийг хүсч байгаа гэх юм, яг хүсч байгаа эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэдэг нь шууд Үндсэн хууль зөрчиж байна. Гишүүний хуралдаа суухгүй, санал өгөхгүй байна гэдэг нь хувь гишүүний л асуудал.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Энэ асуудлыг хуульчлах уг нь шаардлага байхгүй. Бүгдээрээ хуралдаа суучихвал л болно шүү дээ. Тайлбар хийж байгаа албан тушаалтан асуултад бүрэн хариулт өгч чадаагүй бол албан тушаалтныг огцруулна гэдэг нь юу гэсэн үг вэ. Бүх л албан тушаалтныг огцруулаад байх уу.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хурууны хээгээр санал өгөх асуудал энэ хуульд байхгүй. Хурууны хээгээр санал өгдөг байх асуудлыг Үндсэн хуульд оруулахгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-УИХ дахь намын бүлгүүд гишүүдийнхээ оролцоог хангаж хэлэлцэж болоогүй юм уу. Цөөнхийн бүлгийн гишүүдийн зүгээс АН-ын гишүүдийг эгүүлэн татаж, бүлэггүй болгох гэсэн зорилго агуулж байна гэх зүйл яриад байна. Энэ ямар учиртай юм бэ. Улс төрийн зорилготой хууль оруулж ирж байна гэх шүүмжлэл дагуулаад байх шиг байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Заавал энэ асуудлыг хуульчлах шаардлага байна уу.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Намын бүлгүүдэд зориулж улс төрийн зорилготой хууль боловсруулна гэж байхгүй. Бид олон зүйл дээр ярилцаж байж энэ Дэгийн тухай хуулийг боловсруулж, өргөн барьсан. Олон орны парламентын туршлагуудад дэглэдэг юм билээ. Бид ямар нэг байдлаар бүлэггүй болгох гэсэн санаа агуулаагүй. Аливаа зүйл дэгтэй, журамтай байж явдаг гэдгийг өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаа парламентад суухдаа бодож байсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бид анх парламент байгуулагдахад энэ асуудлыг оруулж ирэх байсан. Аливаа байгууллагад хурал тасалсан, хоцорсон тохиолдолд цалингаас хасах зэрэг хариуцлага тооцдог. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг гишүүд хурлаа тасалж, хүний өмнөөс санал өгч, хариуцлагагүй хандаж байгаа. Энэ төслийг хэтэрхий оройтож, цаг алдаж оруулж ирж байна.

11:05 2018-06-14

Д.ГАНТУЛГЫГ ГИШҮҮНЭЭС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх эсэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Саналыг нууцаар хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Чөлөөлөх шийдвэр гаргахын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлсэн. Тэрбээр, эрх баригч нам Д.Гантулгын асуудлаар далимдуулан 30-аас доош насны залуучуудаа улс төрд орж ирэх боломжийг хааж боож байгааг эсэргүүцэж байна. Ганцхан залуугийн үйлдлээс болж Монголын мянга мянган залуучуудыг хавчин гадуурхахыг хүлээн зөвшөөрч чадахгүй шүү" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүний насны босгыг өндөрсгөх ёстой гэдэг санал маш олон ирсэн. Ер нь эрх баригч хүчин залуучуудын сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах тухай байр суурь баримтлаагүй. Нийт иргэдээс гарч байгаа саналыг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Өнөөдөр орон нутаг, гүйцэтгэх эрх мэдлийн түвшинд 30-аас доош насныхан туршлагажиж, УИХ-д өрсөлдөх нь зүйтэй гэсэн санал ажлын хэсэг дээр яригдсан. Түүнээс залуучуудыг хааж боосон зүйл байхгүй гэв.

Ингээд гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа нууцаар санал хурааж, хуралдаахад 45 гишүүн буюу 75 хувийн саналаар "УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх нь зүйтэй" хэмээн дэмжиж, тогтоолын төсөл ийнхүү батлагдлаа.

11:01 2018-06-14

УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

УИХ-ын чуулганы өнөөдөр /2018.06.14/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын зарим гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ирцтэй холбоотой хуулийн төслүүд болон бүртгэлийн тухай хуулийн төслүүдийг хойшлуулах, Дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг нууцаар бус ил тодоор хэлэлцэх саналуудыг хэлсэн. Гэвч Дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан учраас хаалттай хэлэлцэх шаардлагатай байгааг УИХ-ын дарга М.Энхболд онцолсон. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 27 асуудал хэлэлцэхээр батлав.

Чуулганы эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны наймдугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэсэн томьёоллоор санал хураасан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70,5 хувь нь цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй боломжгүй гэж үзлээ.

Яг одоо УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна 10 минутын өмнө
Цэцэг төвийн уулзварын зам засварын улмаас автобусны 19 чиглэлд өөрчлөлт орлоо 16 минутын өмнө
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна 19 минутын өмнө
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно 22 минутын өмнө
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа 16 цагийн өмнө
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ 17 цагийн өмнө
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? 18 цагийн өмнө
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно 18 цагийн өмнө
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ 19 цагийн өмнө
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 20 цагийн өмнө
Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн 20 цагийн өмнө
Б.Солонгоо: Зүүн бүсийн аймгууд хилийн долоон боомт бүхий хөгжлийн онц давуу талтай 21 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ялагдах дургүй бардам учраас эхлүүлсэн бол эцсийг нь үздэг 21 цагийн өмнө
Э.Цэндбаатар олимпын эрх олгох тэмцээндээ оролцохоор Тайландыг зорино 21 цагийн өмнө
Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам 21 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна 22 цагийн өмнө
Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ 22 цагийн өмнө
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ 22 цагийн өмнө
М.Бадарч: Би гэрчийг авчраагүй, бэлтгэл дээр ирээд "Панангин байна уу гэхэд "Байна" гэсэн, түүнийг нь л хэрэглэсэн 23 цагийн өмнө
Гэрч: Биеийн эрч хүч сэргээх эмийг зүрхний эмтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй 23 цагийн өмнө