Гэрч: Биеийн эрч хүч сэргээх эмийг зүрхний эмтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй

Л.Бямбажав
2024/05/10

М.Бадарчийн нэхэмжлэлтэй Спортын арбитрын шүүх хурал болж, улмаар бүрэлдэхүүн түүний барилдах эрхийг сэргээх үндэслэлгүй, допинг хэрэглэсэн нь үнэн гэж үзсэн.

Улмаар,

  • Шууд хүлээн зөвшөөрөх
  • Эсвэл хаанаас, хэнээс допинг авч хэрэглэснээ мэдэгдэж, хамтран ажиллах хоёр сонголтыг санал болгосон.

Тэгвэл өнөөдөр Спортын арбитраас мэдээлэл хийлээ.

Улмаар "Мэдэгдлийн хариу өчигдөр 17.00 цагт ирсэн. Үүгээр шинэ нөхцөл байдал үүссэн.Тодруулбал, шинээр гэрч гарч ирсэн. Өөрөө хүссэн тул нэрийг нь хэлэх боломжгүй байна. Харин гэрч өөрөө ирж нэхэмжлэлээ авчирч өгсөн.Аль нэг тал гэрч дуудагүй гэсэн үг.


Өргөдлийн агуулга нь: "Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургадугаар сараас есдүгээр сар хүртэл өөрийн биеийн онцлог байдлыг харгалзан үзэж Турк улсаас биеийн эрч хүч сэргээх, метанолин бодис орсон 50 ширхэг эмийг өдрийн 2-оор дөрвөн таблетка ууж хэрэглэсэн. Энэ хугацаандаа бэлтгэлийн явцад панангинтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй гэж бодож байна. Иймд энэ эргэлзээтэй асуудлыг нэг тийш нь  шийдэх зорилгоор, өөрийн хүсэлтээр гэрчээр оролцох хүсэлтэй байна "гэжээ.

Улмаар лабораторын шинжилгээний дүгнэлт, эмийн зураг, иргэний үнэмлэхийг өргөдөлд хавсарган ирүүлсэн.  Дүрмийн дагуу, 17.13-ын дагуу гэрч өөрөө оролцох хүсэлт гаргасан, шийдвэр эцэслэн гараагүй байгаа тул хуралдааныг дахин үргэлжлүүлэхээр боллоо.

Гэрчээр оролцох хүн нь хуралдааныг өөрөө хаалттай хийхийг хүссэн. Улмаар нээлттэй эсвэл хаалттай хуралдаан явуулахыг санал хураалтаар шийдвэрлэхэд улмаар нээлттэй явуулж байна.
Гэрч бүрэлдэхүүнд тайлбар, мэдээллээ өгч байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
198.16.78.45
2024/05/10
0
0
биеийн хүч сэргээх гэж гоё нэр өгчээ өөрөө шоронд орох үүдээ нээлээ дээ наадах чинь хар тамхины төрөл
Хариулах
198.16.78.45
2024/05/10
0
0
хар тамхичинг хорь мансуурагч байна
Хариулах
198.16.78.45
2024/05/10
0
0
нохойнууд гөлөг төөрүүлэх юм даа хуулиа сайн судалжээ. энэ пизд ял өг
Хариулах
103.168.34.5
2024/05/10
0
0
Jujig esvel sanaatai horolson hun
Хариулах
103.212.116.224
2024/05/10
0
0
бөх нь ч адгуус нь ч допинг,бүгд булхай хулгай жүжиг, яачихсан монгол вэ
Хариулах
Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20