Өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт автын ноцтой осол гарч нэг хүний амь нас хохирч, хоёр хүн хүнд бэртэл авсан талаар мэдээлсэн билээ.
Тодруулбал, тус аймгийн Даланжаргалан сумаас 10 км зайд автомашины осол гарч нэг зорчигч газар дээрээ амиа алджээ. Ослын үеэр автомашин дотор дөрвөн иргэн зорчиж явсан бөгөөд Яаралтай түргэн тусламж дуудсан боловч аймгийн харьяалал биш гэх шалтгаанаар холбогдох албаныхан бүтэн хоёр цагийн дараа ослын газарт ирсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм.
Мөн иргэд яаралтай тусламж үзүүлж болох байсан ч ослын хажуугаар машинтай хүмүүс олон зөрсөн гэх мэдээлэл байгаа юм. Хэрвээ иргэн болон аймгийн ЯТТ нь цаг алдалгүй шуурхай тусалсан бол хүний амь хохирохгүй байсан талаар хохирогчид ярьж байна.
Дээрх хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна