​ХУУЛЬ БУСААР БӨХИЙН ӨРГӨӨГ АВСАН Р.НЯМДОРЖ Б.БАТ-ЭРДЭНЭ НАРААС МҮБХ-НЫХОН БӨХИЙН ӨРГӨӨГ ЧӨЛӨӨЛНӨ ГЭЛЭЭ


МҮБХ-ныхон албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Тэд эрх бүхий албан тушаалтнууд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын тушаалаар МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тус холбоонд албан тушаал хашдаггүй бөхчүүдэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн гэж үзжээ.

Шат шатны шүүхээс Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар холбоог удирдсан гэж үзэн тэдний хэрэглэж буй тамга тэмдэгийг хүчингүй болгосоор байтал БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Т.Дамбийням, БЗД-ийн прокурорын газрын хяналтын прокурор Ганчимэг нар ийнхүү Бөхийн өргөөг МҮБХ-г төлөөлөх эрхгүй хүмүүст хүлээлгэн өгсөн нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин, МҮБХ-ны өмчлөгчийн эрхэнд хууль бусаар халдлаа гэж тэд үзээд байгаа аж.

Тиймээс МҮБХ-ноос өнөөдөр 14.00 цагт албан ёсны хамгаалалтын алба хөлслөн өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, албадан чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрч байна гэжээ.

Мөн Ерөнхийлөгчид илгээсэн бичигтээ талууд эвлэрэхийг хүссэн ч өөрийн хууль бус бизнесийг цэцэглүүлэн хөгжүүлж, орлогынхоо эх үүсвэр болгосон Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь үргэлж эвлэрлийн эсрэг байсаар байна. Олон түмний нүдэн дээр би эвлэрэх хүсэлтэй, эвтэй байна гэж ярьдаг ч үнэн чанартаа бөхчүүдийн талцал хуваагдлаас ашиг олж суудаг энэ хүний үнэн нүүр царай МҮБХ нь цаашид ард түмэнд ил болгохын төлөө тэмцэнэ гэжээ.

Түүнчлэн Монгол бөхөд найраа, допингийн хууль бус бизнесээ цэцэглүүлэн хөгжүүлж, өөрийн өмчлөлийн Аварга дээд сургуулийн захирал, багш, ажилчдаар Допингийн Эсрөг Төв гэх төрийн бус байгууллага байгуулан ажиллуулж, бөхчүүдээс хөндлөнгийн хяналтгүй авсан шинжилгээний хариуг өөрчилж, устгаж, орлого, амьдралынхаа эх үүсвэр болгосон, Монгол бөхчүүдийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхан хуваах ажлын гол зохион байгуулагч, Монгол бөхийн хагарал хуваагдлаас ашиг олж байдаг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус ажиллагааг МАН цээжээрээ хамгаалж, дэмжиж, өөгшүүлж байгаагаас МҮБХ-ны үйл ажиллагаа тасалдаж, цаашид үйл ажиллагаагаа хуулийн, хэвийн явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Тиймээс энэ асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга та анхаарлаа хандуулж өгнө үү гэжээ. Ингээд Ерөнхийлөгчид илгээсэн бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо 2 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан байна 3 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 18 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 18 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 18 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 20 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 20 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 20 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 20 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 21 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 21 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 21 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 23 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ Өчигдөр
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна Өчигдөр