ӨГИЙНУУР СУМЫНХАН ЕРӨНХИЙ САЙДАД ӨРГӨХ БИЧИГ ИЛГЭЭЖЭЭ


Архангай аймгийн Өгийнуур суманд малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож өнгөрсөн онд тус сумын 71 малчин өрх 2459 хонио устгуулсан билээ.

Мөн 2018 оны 3 сарын 2-нд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин үхэрт гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Гэтэл хорио цээрийн дэглэм тогтоосон гэх боловч өвчин улам даамжирч газар авч одоо хонинд халдварлаад байна. Энэ жил өвөл хавартаа цаг хатуу орж мал өл алдахын зэрэгцээ шүлхий өвчинд нэрвэгдэн олноор хорогдсон юм.

Малчид иргэд сэтгэл санааны болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амссан энэ үед тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон Аймгийн удирдлагууд ирж орон нутагт болж байгаа хүндрэл бэрхшээлтэй танилцаж малчдад сэтгэл санааны дэм өгөх байх гэж горьдлого тээн мөн ч их харсан боловч харамсалтай нь үзэгдээгүй.
Өгийнуур сумын засаг дарга Л.Алтангэрэл өнгөрсөн 03 сарын 28-нд хувийн өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдөн гадаад орон яваад сураг тасарчээ.

Сумын ИТХ өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаж, дахин Засаг даргаа сонгосон боловч өнөөдрийг хүртэл Засаг даргагүй, сумын төр захиргааны байгууллага нь удирдлагагүй явж ирлээ.

Хариуцах эзэнгүй хариуцлага тооцох удирдлагагүй байсны улмаас энэ өвчин өнөөдрийг хүртэл намжих нь битгий хэл газар авч тархсан гэж бид үзэж байна. Ийм эзэнгүй төрийн эмгэнэл энэ нутагт нүүрлээд удаж байна.

Одоо зэргэлдээ Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл, Цэнхэр сумдад энэ өвчин гарч эхэлсэн.Энэ хавар, зундаа бороо орохгүй байгаагийн улмаас өвс ногоо ургаагүй ган болж одоогоороо мал өргүүлээсээ гарахгүй байна. Иймд малчид бид зэргэлдээ сумаар отор нүүдэл хийх, өөр аймгийн нутаг дэвсгэрт очиж отор нүүдлээр явах аргагүй болсон.
Тойрсон бүх сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон учир тухайн сумдын нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрөх нь битгий хэл бензин шатахуун авах, хоол хүнсээ залгуулахаар ороход хөөж туугаад оруулахгүй болсон.

Аймаг орон нутгийн удирдлагууд өдий болтол анхаарал хандуулахгүй байгаа тул аргагүй эрхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, өргөх бичиг илгээжээ.

Малчидын мал 3 жил дараалан малын халдварт өвчинд нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэр болсон таван малаасаа салж сэтгэл санааны болон эд материалын ихээхэн хохирол амсаж байгаа гэнэ.

Иймд Ерөнхий сайдыг энэ суманд үүссэн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд яаралтай төрийн ажлыг царгалдуулалгүй авч явах эзэнтэй болгуулах, малын гоц халдварт өвчнийг богино хугацаанд намжаах зэрэг тулгамдсан асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлүүлж өгөхийг сумын иргэд хүсчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 15 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 15 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 15 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 17 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 17 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 17 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 17 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 18 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 18 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 18 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 20 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 22 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 22 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 22 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 22 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 23 цагийн өмнө